Нийгмийн

Иргэд: Зөрчил илрүүлээд 4000 төгрөгтэй болохоос татгалзахгүй

Явган хүний зам дээр автомашинаа байршуулсан бол зөрчлийн тухай хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Тэгвэл иргэд жолоочдын энэ буруу үйлдлийг баримтжуулан авч "E Police" аплейкшн рүү илгээснээр торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг авах боломж бүрдсэн байна.

Энэ нь иргэн та илрүүлэн мэдээлсэн зөрчил бүрээсээ 4000 төгрөгийг авна гэсэн үг юм. Иргэд энэхүү мэдээллийг өгснөөс хойш торгууль төлөгдсөн тохиолдолд дансанд нь мөнгө орж ирэх аж.

Тэгвэл бид үүнийг иргэд дэмжиж байгаа эсэх талаар болон явган хүний зам дээр автомашинаа тавьсан жолоочийг мэдэгдэх үү гэсэн асуултад хариулт эрлээ.


Х.Анужин

“Хүмүүс автомашинаа явган хүний зам дээр тавьдаг нь үнэн. Тэгэхээр энэ хэрэгжээд эхэлбэл айгаад тавихгүй болох байх. Миний хувьд явган хүний зам дээр автомашинаа тавьсан жолоочийг мэдэгдэх байх. Бас 4000 төгрөгтэй болчихмоор л байна шүү дээ” гэв.

Ц.Мягмарзул

“Өчигдөр энэ асуудлыг мэдсэн. Зөв л гэж бодож байна. Явган хүний зам дээр автомашины тавих нь бүдүүлэг асуудал. Зогсоол хэцүү байгаа хэдий ч дүрэм журмаа мөрдөх л хэрэгтэй. Би өөрөө хүүхэдтэй болохоор ямарваа нэгэн асуудлыг хэн хариуцах вэ гэдэг нь асуудал. Би лав харах л юм бол мэдэгдэнэ гэж бодож байна” гэв.

М.Үйлстөгөлдөр

“Зөв гэж бодож байна. Би явган хүнийхээ замаар явмаар байна шүү дээ. Гэтэл машинаа тавьчихаар хаагуур нь явах уу. Нисэх үү. Явган зам дээр машинаа тавьчихаар нь тойроод алхаж байтал жолоочид нь замаараа яваач гээд л уурладаг шүү дээ. Ямар машин дээгүүр нь алхалтай биш” гэв.

“Хүмүүс мэдээлээд эхлэхээр зөрчил нь багасах байх. Торгуулиад байхыг хүсэхгүй л байлгүй дээ. Би лав мэдэгдэнэ. Гэхдээ 4000 мянган төгрөг нь тийм ч чухал биш” гэв.

Ийнхүү бид 10 иргэнээс байр суурийг нь сонсоход зургаа нь энэ асуудлыг дэмжиж байгаа гэсэн хариултыг өгсөн юм. Мөн тэд явган хүний зам дээр автомашинаа тавьсан жолоочдыг "E Police" аплейкшн рүү илгээнэ гэв. Харин үлдсэн дөрвөн иргэний хувьд хоёр талтай учраас дэмжинэ ч гэж хэлэхгүй дэмжихгүй ч гэж хэлэхгүй хэмээх хариултыг өгч байсан юм.

Б.Пүрэвдорж

“Үнэхээр зогсоол байхгүй байхад яах юм бэ. Би өөрөө ч автомашины явган хүний зам дээр тавьж байсан. Хүлээн зөвшөөрч байна. Ямар хүний замыг хаая гээд хааж байгаа биш. Нөгөөтээгүүр энэ торгуулиараа зогсоол зогсоолынхоо асуудлыг шийдчихээсэй л гэж бодох юм. Би лав ийм зүйл тохиолдвол мэдэгдэхгүй. Тэгж хүн хорломооргүй байна. Угаасаа муухай асуудал биз дээ” гэв.

А.Мөнхцэцэг

“Эхлээд орчин тойрныг нь харна үнэхээр тухайн хүн машинаа тавих газаргүй болоод нэг газар луу орсон бол мэдэгдэхгүй. Үнэхээр зогсоол байсаар байхад тавьсан бол бас асуудал шүү дээ” гэв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 27, 2022 14:37

baahan molom garch ierh ni dee

Зочин
Зочин
10 сар 27, 2022 15:00

Ухаан муу, шудрага бусыг дээдлэгч ард түмэнд улам муу нөлөөтэй хууль. Жишээ нь би ланд унадаг, саяхан ногоон гэрлээр явж байт�##� цагдаа гэнэт модоо өргөөд зогсооход би яг явган хүний гарцан дээр гацаж орхив. Хүмүүс яг адилхан хажууд гацсан хоёр приусыг тоохгүй харин надруу бухимдсан муухай харц шидэлж, харааж байгаа болотой бувтнаж байсан даа.

Zochin
Zochin
10 сар 27, 2022 15:05

Australia ulsiin irged mataasig uzdegui uym bnlee,tuuniin ehnii tsagaan arstanguud n tsollogdson gemt heregtnuud bsantai holboj tailbarladag uym..

Зочин
Зочин
10 сар 27, 2022 15:32

Нэг зөрчлийг олон хүн мэдээлсэн байхад хэнд нь урамшууллыг нь олгохын

Зочин
Зочин
10 сар 27, 2022 15:49

Бүгд з�##�уучууд байна шүү дээ. З�##�уучууд нэгнийгээ ольж матах яасан ч дуртай болчихсон юм бэ чааваас. Цаашид ийм сэтгэхүйтэй хүмүүс олширвол бид мөхөл рүүгээ л явж байгаа юм байна.

Зочин
Зочин
10 сар 27, 2022 20:11
Reply to  Зочин

З�##�ууст мөнгө хэрэгтэй. Гайхаад байх зүйл биш. Мөн зоригтой зарчимч байдаг нас !

Зочин
Зочин
10 сар 27, 2022 19:25

Зөрчил гаргах нь буруу л даа.Иргэд мэдээлэх нь зөв. Иргэний үүргээ биелүүлээд шагн�##�, харамж авах нь бүдүүлэг орк зан гээч байх.

Зочин
Зочин
10 сар 27, 2022 20:15
Reply to  Зочин

Тэгэхгүй бол мэдэлэхгүй байна. Надад л эхэд баахан зураг байсан. Хуулийн хугацаа нь өнгөрөнгүүт бүгдийг нь устгасан. Би бл апп ашилаж явуулмаргүй байсан. Мөнгөн урамшуул�##�тай болчихвол усгахы оронд нэг мэдээлдэг хүнд өгчихнө. Надад бол ийм мөнгө хэрэггүй.

Зочин
Зочин
10 сар 27, 2022 20:08

Би лав үнэгүй мэдэгдэнэ. Номингийн явган хүний гарц дээр байнга нэг том машин байдаг. Номин ч зохицуулдаггүй бүр зуршил. 2. зураг авч буй хүмүүс хүн ихтэй үед авахгүй бол тэнэг юмс гарч ирээд зодож магадгүй. Аюулүй байдлаа сайн хангах хэрэгтэй. АВаад л хурдан холд.

Зочин
Зочин
10 сар 27, 2022 22:33

Цаагуураа нийгэмд их муу даа,яваандаа улсаараа матаач болно.Ямар мулгуу төр засаг вэ иим б�##�иар хууль гаргадаг.Чингис хаан матаач урваач нарыг үздэггүй байсан болоод хүчирхэг байсиимшдээ

Зочин
Зочин
10 сар 27, 2022 22:36

Монгол үндэстэн мөхнө дөө,ирээдүй үнэхээр бүрхэг болчлоо.Ядуу байж болно,эдиын засаг муу байж болно гэхдээ сэхж л таараа,харин муухай матаач урваач нар арилахгүй,улс мөхнө дөө

Зочин
Зочин
10 сар 27, 2022 22:36

Адгийн хууль

иргэн
иргэн
10 сар 28, 2022 09:29

Ядаж л шударга бай Таны явах эрх хамгийн чух�##� шдээ !!!!!! зөв үзэл бодолтой зөв газар машинаа тавдаг болно.!!!!!!!Замбараагүй машинаа тавьдаг эмх цэгцэнд оруулах хэрэгтэй маш зөв шийдвэр .!!!!!!!

Зочин
Зочин
10 сар 30, 2022 11:46

4000 төгрөг дөө гол нь биш, явган хүний зам дээр хааж тавьсан машинийг тойрч яваа хүмүүс осолд орвол аюул гэдгийг жолооч бүр ухамсарлах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button