НИЙГЭМНийгэм мэдээ

ЭТТ ХК-ийн Б.Отгонжаргалын хамаарал бүхий этгээдийн гэрээс мөнгө хурааж, машиныг нь битүүмжилжээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тушаалаар өчигдөр /2022.10.28/ "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Тэгвэл орой нь АТГ-аас тус компанийн байр, тэр дундаа Б.Ганхуягийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл түгсэн юм.

АТГ-аас энэ талаар тодруулахад "ЭТТ ХК-ийн зарим албан тушаалтныг шалгаж байгаа нь үнэн" гэсэн.

Тэгвэл эх сурвалжийн өгч буй мэдээллээр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргалыг шалгаж буй аж. Тодруулан хэлбэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ.

Шалгалтаар Б.Отгонжаргалын хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний мөнгө хурааж, Бенз Жи-500 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Түүний АТГ-т мэдүүлсэн 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

Өөрийнх нь орлого 176 сая төгрөг. Харин гэр бүлийнх нь орлого 123 сая. 390 саяар үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой. Тээврийн хэрэгсэлгүй. 15 саяар 50 ямаа, 50 хоньтой. 8 саяар үнэлэгдэх газартай. 280 саяын үнэт эдлэлтэй. 865 мянган төгрөгийн хадгаламжтай. 143 саяын зээлтэй. Эрдэнэс Тавантолгой ХК-д 536ш хувьцаа эзэмшдэг юм байна.

Тооцоолоод үзэхээр түүний нийт хөрөнгө нь: 992 сая 865 мянга болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 28, 2022 11:00

Ноотой болооод л ингэж байгаа байлгүй дээ

Зочин
Зочин
10 сар 28, 2022 11:01

Манай АТГ ажлаа эрчимтэй сайн хийж бна шүү

Зочин
Зочин
10 сар 28, 2022 11:01

Shudarga baij huulian deedelsugei

Зочин
Зочин
10 сар 28, 2022 11:01

Ш�##�гааад эхэлж дэээ

Зочин
Зочин
10 сар 28, 2022 11:54

1072 хувьцаа эзэмшигчдиин хурлыг хур�##�дуулаач

Холбоотой мэдээ

Back to top button