Нийгмийн

Албадан гаргуулсан хөрөнгө оруулагчид: 119 гадаадын иргэн журам зөрчжээ

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонож дээрэмдэх үйл ажиллагаанд эрх мэдэл бүхий хүмүүс, хууль хүчний байгууллагынхан оролцож, хэргийг нуун дарагдуулж буйг нээлттэй зарлаж, олон нийтэд дэлгэхээ Хууль зүй, дотоод хэргийн сайд өмнө мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр /2022.10.28/ хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Монгол Улсаас хүчээр албадан гаргасан хөрөнгө оруулагч ангилал бүхий гадаадын иргэдийн талаарх мэдээлэл. Манай улс гадаадын 119 хөрөнгө оруулагчийг хүчээр албадан гаргасан.

Албадан гаргадаг үндэслэл:

  • Хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн
  • Зөвшөөрлийн хугацаа дууссаан
  • Түр ирэгчийн журмыг хоёр болон түүнээс дээш удаа зөрчсөн бол Монголд орж ирэхийг хориглосон тамга дарна
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодисын тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан
  • Сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага нотолсон
  • Хуурамч бичиг баримт авч виз авсан бол
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн бол
  • Сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй бол
  • Нийтийн хувь журмыг хоёр болон түүнээс дээш удаа зөрчсөн бол
  • Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй бол
  • Шүүхээр шийтгүүлсэн бол албадан гаргах журам үйлчилнэ.

2010 ны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 27-ны хооронд нийт 15 орны гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагын 143 хөрөнгө оруулагч гадаадын иргэнийг хуульд дурдсан хугацаанд Монгол Улсаас албадан гаргаж шийдвэрлэсэн.

55 буюу 46.22 хувь нь оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, 30 буюу 25.1 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, 27 буюу 22.69 нь шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан, гурав буюу 2.5 хувь нь түр ирэгчийн виз хэтрүүлсэн, нэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн үндэслэн гаргасан. Үүн дээр дахин албаны шалгалт оруулна.

Тодруулбал:

  • Австарлийн иргэн нэг
  • Бонгладешийн иргэн нэг
  • Вьетнамын иргэн ес
  • Их Британийн иргэн нэг
  • ОХУ-ын иргэн долоо
  • БНСУ-ын иргэн хорин найм
  • Турк дөрөв
  • Унгар нэг
  • Филлиппин хоёр
  • Хойд Солонгос гурав
  • ХонгКонг нэг
  • БНХАУ 57
  • Энэтхэг нэг
  • Япон хоёр иргэн гээд нийт 119 гадаадын хөрөнгө оруулагчийг дээрх үндэслэлүүдээр албадан гаргасан" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button