ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, ШШГЕГ-ын Д.Загджав нарын суудал ганхжээ

Хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудыг хөдөлгөх ажил эхэлж байгаа бололтой. Улстөрийн хөшигний ард энэ тухай яриа хэлцлүүд хөвөрч эхэллээ.
Тухайлбал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар эл асуудлыг хэлэлцэж, орных нь томилгоог ч дэмжсэн гэх мэдээлэл гараад байгаа юм.
Д.Ганзоригийн хувьд: 2019 оны аравдугаар сарын 4-нд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нэр нь орж ирж УИХ-д дэмжигдэж байсан билээ.
Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавын суудал ч ганхаад удаж буй. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой сахилга, ёс зүй, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэж буй. Ажлын хэсгийн урьдчилсан санал, дүгнэлт гарсан. Эл шалгалтын хариугаар Д.Загджав албан тушаалдаа үлдэх үү, үгүй юу гэх асуултын хариулт гарч ирнэ.
Д.Загджавын хувьд: МАН ялах бүртээ Д.Загджавт өөрийнх нь санаачилгаар, заримдаа бусдын санаачилгаар албан тушаалд сууж ирсэн гэгддэг. Уул, уурхайн дэд сайдаас ШШГЕГ-ын даргын суудал руу үсэрсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАГДЖАВЫГ ИХ МУУХАЙ ААШТАЙ ХАРЬЦАА МУУТАЙ ГЭЖ ХАМТ АЖИЛЛАГСАД НЬ ДҮГНЭДЭГ ЮМ БИЛЭЭ. МӨНГӨНИЙ АСАР ИХ СОНИРХОЛТОЙ АРХИЧИН ГЭСЭН.ИЙМ ХҮН ШОРОН МАНАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ЗАГДЖАВ БОЛ АХЛАГЧ ЦОЛ ЗҮҮГЭЭД ХААЛТТАЙ ШОРОНГИЙН ХУЯГ ХИЙХЭД БОЛНО ХУЛГАЙЧ НАР ТҮҮНД АМЬДРАЛ ОЙЛГУУЛНА ТЭР ЗХЖШ ДАРГА БАЦААН ЮУН Ч ТОМ ЦОЛТОЙ ЮМ ХҮНДЭДСЭН БАЙНА ЦОЛ НЬ НААДАХАА ДОРНОТЫН 327 р АНГИД АХЛАГЧ ЦОЛ ӨГӨӨД БАЙНГЫН НЕВАЛ БОЛГО. ЭНЭ ТӨР ЗАМАА АЛДЛАА ЯАНАА БҮГДЭЭРЭЭ АРХИЧИН ЗАГДЖАВААСАА САЛААЧ МАН н ТА НАРЫГ ЦУСГҮЙ АЛЖ ДҮЛЭХГҮЙ БААХ ХҮН ЧИНЬ ЭНЭ ЗАГДЖАВ ШҮҮ
Sleskawow3l2