НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: 55 мянган иргэн томуугийн вакцинд хамрагдсан

Томуу, томуу төст өвчний улирлын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө. 

Ц.Билэгсайхан "Тандалтын судалгаагаар манай улсын хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байна. Аймгаар нь харвал Говь-Алтай аймаг ногоон түвшинд, үлдсэн 20 аймаг нь шар түвшинд орсон байна. Томуу, томуу төст өвчин оноштой нийт хүний 90 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, үүний 60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж цэцэрлэгийн насны хүүхдүүд их өртөж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийн 92 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүний 80  хувь нь дөрөв хүртэлх насныхан юм. Томуу, томуу төст өвчнийг үүсгэж вирусийн тандалтын судалгаа хийгдсээр байгаа ба нийт долоон вирус халдварыг үүсгэж байгаа нь тогтоогдсон. Бид нийт вакцинаа хүлээж авсан. Энэ удаа бид томуугийн А хүрээний хоёр вирусийн эсрэг, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай 4 цент вакцин хэрэглэж байгаа. Өнөөдрийн байдлаар томуугийн вакцинд хамрагдалт 11 хувьтай буюу 55,049 хүн хамрагдаад байна" гэлээ.

Томуугийн вакцинжуулалтыг, 0-5 насны хүүхэд - 214,060, жирэмсэн эх - 42,220, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүн - 218,720, Эрүүл мэндийн байгууллага бусад алан хаагчдад - 500,000 хүн тун вакцин хийх төлөвлөгөө гарч, вакцинжуулалт хийгдэж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button