Нийгмийн
Буутай этгээд халдаж нэг хүн амиа алдаж, таван хүн шархаджээ

Өнгөрсөн баасан гарагт Италийн Милан хотод буутай этгээд бусдын биед халдсан хэрэг гарчээ. Тус халдладагаар нэг хүн амиа алдаж таван хүн шархадсан байна.
Шархадсан хүмүүсийн дунд Арсеналын хамгаалагч 29 настай Пабло Мари байгаа юм. Испанийн хөлбөмбөгчин халдлага гарах үед эхнэр, хүүгийнхээ хамтаар дэлгүүрт байсан бөгөөд нуруундаа хутгалуулж шархаджээ. Түүний шархыг амь насанд нь аюулгүй гэж эмч нар үзсэн байна.
Дэлгүүрт гарсан халдлагад кассын ажилтан 30 настай иргэн газар дээрээ амиа алджээ. 46 настай гэмт этгээд дэлгүүрийн лангуун дээр байсан хутгыг авч халдлага үйлдсэн аж. Тэнд байсан зарим үйлчлүүлэгчид хамтран гэмт этгээдийг аюулгүй болгож цагдаа нарыг ирэхэд нь хүлээлгэн өгчээ.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.