Шуурганд төөрсөн зургаан хүнийг аварчээ
Өчигдөр /2022.10.30/ ихэнх нутгаар цас их хэмжээгээр орж цасан шуурга боллоо. Харин өнгөрсөн шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурлаа. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн дээрх аймгууд руу чиглэлсэн нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг холбогдох албанынхан зогсоожээ. Улмаар:
- Дорнод- Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 42 зорчигч, 2 жолооч
- Сүхбаатар аймгийн Дарьганга-Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 36 зорчигч, 2 жолоочийг Хэрлэн сумын зочид буудлуудад
- Сүхбаатар- Улаанбаатар чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 45 зорчигч, 2 жолоочийг Жаргалтхаан суманд
- Улаанбаатар-Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобусны 42 зорчигч, 2 жолоочийг Цэнхэрмандал суманд
- Хэнтий-Улаанбаатар, Улаанбаатар-Хэнтий чиглэлийн нийтийн зорчигч тээврийн гурван автобусны 125 зорчигч, 2 жолоочийг Багануур ХК Уурхайчин спорт цогцолборт буудаллуулан ор дэвсгэрээр ханган хонуулсан байна.
Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас цасан шуурганд төөрч, цасанд боогдсон зургаан иргэнийг аварчээ.
Зам халтиргаа гулгаа ихтэй байсан тул Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хамт олон Налайхын замын цасыг ийнхүү түрсэн байна.

Харин өнөөдөр цас орохгүй
Өнөөдөр өдөртөө нийт нутгаар цас орохгүй. Гэхдээ та бүхэн онцын шаардлагагүй бол холын замд бүү гараарай.
Хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх
Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргаашнаас баруун аймгуудын нутгаар цасан шуургатай
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи арваннэгдүгээр сарын 1, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 4-нөөс нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аштай юу даа.
Манайхан сэрэмжтэй байхгүй бол ойрын хэдэн жил ийм зузаан цас ороогүй санагдахийн
Сэрэмжлүүлээд байгаа шүү манайхан болгоомжтой байцгаагаарай
Saihan medeee baina
Estoi shokond ortol tsas orloo dooo