НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сард болох "Болор цом"-д бүтээлээ ингэж өгнө

"Болор цом" наадамд бүтээл хүлээн авч эхэлжээ. 40 дэх удаагийн "Болор цом" наадам хаана болох нь одоохондоо тодорхой болоогүй байна.

Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөл ирэх сарын дундуур хуралдаж, хаана болох нь эцэслэгдэх аж. Ямартай ч танхимын хурлын үеэр Улаанбаатарт хийхээр яригдсан байна. Тодорхой болоод буй зүйл гэвэл: Арваннэгдүгээр сардаа багтаан хийх аж.

Энэ жилийн "Болор цом" яруу найргийн наадамд нэг найрагч хоёр бүтээл өгч болох нь ээ. Ингэхдээ зөвхөн энэ онд бичсэн, ном, сэтгүүлд хэвлэгдээгүй, цахим орчинд нийтлэгдээгүй шүлгээ өгөх нь.

Бүтээлийг МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах бөгөөд MZE.khoroo.@gmail.com хаягаар илгээж болно. Хүлээж авах сүүлийн хугацаа нь арваннэгдүгээр сарын 18.

Бүтээлээ өгч буй тохиолдолд Төрийн банкны 100000138682 дансанд 10,000 төгрөг тушаах ёстой ажээ.

Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн "Болор цом" наадам Улаанбаатар хотод болсон бөгөөд Б.Болорцэрэн түрүүлж, залуу яруу найрагч Т.Бямбасүрэн удаалсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-31 18:01

СҮҮЛИЙН ҮЕИЙН БОЛОР ЦОМЫГ ҮЗДЭГ ГАРУУД БАЙДАГ ЮМ УУ?ҮНЭН УЙТГАРТАЙ ШҮЛЭГ НАЙРАГЧ ГЭЖ ДЭЭ ИНГЭЖ БОЛОР ЦОМ МОМ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР ЦУГЛААД САЙХАН АРХИДААЧ БОЛОР ЦОМ ГЭНЭ ШҮҮ.

007
007
2022-11-01 07:42

Ж.Мөнхбат нүүрсний хулгайч дунд хуруугаа уншаарай

Зочин
Зочин
2022-11-01 10:08

2 бүтээл гэдэг нь 2 шүлэг л юм уу? Шат ахихдаа хуучин шүлэг уншиж болно уу?

Баатарсанаа
Баатарсанаа
2022-11-01 20:28

Олигтойхон л юм болоосой

Холбоотой мэдээ

Back to top button