НИЙГЭМНийгэм мэдээ
Оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн эмэгтэй баг эх орондоо ирэв

Оюутны дэлхийн аварга шалгаруулах "FISU World Cup 2022" тэмцээн аравдугаар сарын 27-29-ний хооронд Турк улсын Истанбул хотод болсон.
Эл тэмцээнд манай улсын баг ази тивээ төлөөлөн оролцсон юм. А зоонд Иран, Испани улсын багтай таарч тоглолтоо эхлүүлсэн Монголын баг хүрэл медаль хүртсэн билээ.
Дэлхийн шилдэг 12 улсын баг оролцсон эл тэмцээнд амжилт гаргаад ирсэн эмэгтэй баг өчигдөр /2022.10.31/ эх орондоо иржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.