Нийгмийн
Дулааны шугамын худгаас нэр, нас тодорхойгүй удаж муудсан цогцос олджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход удаж муудсан (овог нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй) цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.