НИЙГЭМСПОРТ

ОУХМ Т.Баярцэцэг калибр бууны төрөлд мөнгөн медаль хүртлээ

Египетийн Каир хотноо зохион байгуулагдсан буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг 564 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор алт, Т.Баярцэцэг 564 оноогоор мөнгө, Э.Хишигдэлгэр 557 оноогоорхүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин тус дасгалын бүх медалийн эзэн болоод байна. Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ymar hulhinii shine torol garaad irvee oorsdoo buugaa dongoj barisan ch geh shig

Холбоотой мэдээ

Back to top button