Нийгмийн

С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилох Ерөнхийлөгчийн саналыг байнгын хороо дэмжлээ

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг ажлаас нь чөлөөлж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг томилох саналаа УИХ-д зөвшилцөхөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн мэдүүлсэн байна.

Энэ дагуу өнөөдрийн /2022.11.01/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан дараах гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Сэргэлэн: Мэргэжлийн өндөр түвшний хүн томилогдож байгаад баяртай байна. Одоо байгаа командлалуудаа чадвартай түвшинд хүргэхэд анхаарах нь зөв байх.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бид хэд, хэдэн юман дээр анхаармаар байна. Цэргийн дээд удирдлагуудыг шат дараатай бэлдэхгүй бол болохгүй нь. Дэлхийн нөхцөл байдал үүнийг шаардаж байна. Үүнийг урьдчилан харж, ажиллахгүй бол болохгүй. Жижиг орнууд өөрийнхөө батлан хамгаалах асуудлыг яаж шийдэж байгааг харж, суралцах хэрэгтэй.

Сүрьеэ бол ядуурлын өвчин. Цэргийн ангид ийм юм байж ер болохгүй. Үүн дээр анхаар. Хээрийн сургуульд оролцохдоо нөхцөл байдалтай уялдуулж, сайн тооцоолж, улс эх орны эрх ашигт нийцсэн хэлбэрээр оролцож байх нь зөв гэж ойлгож байна.

Дүрвэгчид, зэвсэгт бүлэглэлүүд ч ороод ирж магадгүй. Үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүн хүч, бүрэлдэхүүнээ бэлдэх ёстой. Цэргийн эрдэмд хүмүүсээ сургах ёстой. Бүгд эх орноо батлан хамгаалахад бэлэн байх ёстой. Тэгэхэд энэ олон дарга нараас цэргийн алба хаасан хүн байдаггүй. Энэ хүмүүсийг хэдэн сараар цэргийн алба хаалгадаг ч юм уу.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Монголын түүхийг судалъя гэвэл монголын цэргийн түүхийг судал гэдэг. Тэгэхээр энэ цаг үед Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн Монголын түүхээ судалж, монголоороо бахархах асуудал дээр онцгой анхаараач.

Одоо байгаа зэвсэг, техник биднийг хамгаалж л чадах. Халхавчлах ч юм уу. Танкнууд их. Тэгэхээр давших зориулалттай танкнуудыг хадгалж, хамгаалаад түүний мэргэжилтэн бэлтгээд байх нь үргүй зардал болоод байна."

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Ангийн захирагчаас эхлээд явж байгаа юм байна. Монголын төрд байх ёстой жишиг. Энэ том агентлагийг удирдаад явах боломж байна гэж харлаа. Харин цаашдаа анхаараад явах нэг л зүйл байна. Япон Монголын найрамдалт харилцааны 50 жилийн ойн үеэр хээрийн сургуулилт хийнэ гэдэг бидэнд тааламжгүй сэтгэгдэл төрүүлж байна. Үүнд холбогдох шийдвэр гаргаж байгаа, хэрэгжилтийг хангаж буй хүмүүс анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц, бүс нутгийн нөхцөл байдлын хүрээнд бид Зэвсэгт хүчнийхээ зэвсэг, техникт онцгой анхаараарай. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг чадавхжуулахад анхаараарай.

Ийнхүү байнгын хорооны гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалаа. Байнгын хорооны хуралдаан 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Булгантуяа нар татгалзсан санал өгөв. Харин байнгын хорооны үлдсэн 12 гишүүн дэмжиж, 85.7 хувийн саналаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргад С.Ганбямбыг дэмжлээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Н.Энхболд гишүүн танилцуулна. Улмаар С.Ганбямбыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болох эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Отгоо
Отгоо
2023-04-10 18:35

Академи төгссөн чадвартай офицеруудыг БХЯ-ны сайд,Жанжин Штабын дарга гэсэн �##�бан туша�##�д томилох ёстой. Мэргэжлийн бус хүнийг томилох нь улс орны эрх ашиг ,батлан хамга�##�ах бодлогыг �##�дагдуулж бна. Хуучин Махбарид генер�##� шиг цэргийн парадыг командлан рапорт өгдөг үлгэр жишээг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Олигтой хөл тавьдаг цэргийн дарга нар ховор болжээ.Цэргийн цолны нэр хүнд унаж, жүжигчин, дуучин, тамирчин нарт цэргийн цол өгдгийг зогсоох хэрэгтэй. Бидний үед ангийн захирагч нар хошууч, дэд хурандаа нар байсан.хурандаа цолтой офицер ховор байдаг байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button