Гадаад мэдээСПОРТ
Танхайн хэргээр багаасаа хөөгдсөн Ли Да Ён спортдоо эргэн ирлээ

Одоогоос хоёр жилийн өмнө БНСУ-ын волейболын эмэгтэй шигшээ багийн тамирчид болох ихэр эгч дүүс Lee Da Yeong, Lee Jae Yeong нар багаасаа хөөгдөж, тоглох эрхээ хасуулаад байсан билээ.
Тодруулбал, 26 настай хоёр ихэр тоглогчийг ахлах ангидаа багийнхаа тамирчдыг дарамталж, доромжилж, зоддог байсан гэх үндэслэлээр үндэсний шигшээ багаас түдгэлзүүлсэн юм. Түүнчлэн тэдний багийн тамирчнаа хутга тулгаж дарамталсан үйлдэл ил болсон тул дээрх шийдвэрийг гаргаж, дэлхий нийт ч энэ асуудлын эргэн тойронд багагүй шуугисан.

Тэгвэл ихэр тоглогчдын нэг, авьяаслаг бүжигчин хэмээн спорт сонирхогчдын дунд үнэлэгдсэн Lee Da Yeong волейболын спортдоо эргэн иржээ. Тэрбээр Румын улсын дээд лигт энэ сараас эхлэн тоглохоор болсон байна.
Түүний тухай:
- Нэр: Ли Да Ён
- Жин: 63 кг
- Өндөр: 179 см
- Төсөн он, сар, өдөр: 1996.10.15
- Хаалтын өндөр: 263 см
- Довтлогооны өндөр: 282 см











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАСАН Ч ЦАРАЙ МУУТАЙ ЮМ ХӨӨШ ЭНЭ ХОЁР НАЙЗ ЗАЛУУТАЙ БОЛОВ УУ? ОДОО Ч ЮУ ГЭЖ БҮТЭН БАЙХ ВЭ? ХЭЗЭЭНИЙ ДЭЛБЭЛҮҮЛСЭН БАЙГАА ЯАХ ВЭ? НЭГ ХАТГАХАД СОНИРХОЛТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ Л ЮМ.