
ОХУ-ын Дорнод бүсэд болсон "Золотая Нерпа" олон улсын хоккейн тэмцээнд нийт найман багийн 200 орчим өсвөрийн тамирчин өрсөлдөж, U12 насны ангилалд "Мэргэн" академийн "Бамбаруушууд" баг алтан медаль хүртжээ.
"Золотая Нерпа" тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар багууд, ОХУ, Улаан-Үүд хотын "IceBars", Буриадын Кабанск аймгийн "Сарман" баг, Эрхүү мужийн "РСШОР" хүүхдийн спортын сургуулийн багууд оролцов.
"Бамбаруушууд" баг нийтдээ таван тоглолт хийж, нэг тэнцэн дөрвөн удаа хожжээ.
Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.