НИЙГЭМ

Ослын улмаас автомашинд хавчуулагдсан иргэдийн амь насыг аварлаа

Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой, Дөтлүүр гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн иргэдийн амь насыг аварчээ.

Аврагчид нэг том хүн, нэг хүүхдийг автомашинаас гаргаж, дөрвөн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ойролцоох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.

Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас орон нутгийн зам халтиргаа гулгаа ихтэй, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй байгаа тул жолооч, зорчигчид замын хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-03 18:35

АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЯВААЧ СОГТУУ ГАЛЗУУЧУУД ЮМ УУ? ХААШАА ЮМ ИЙМ ТАЛ ДЭЭР МӨРГӨЛДӨӨД БАЙДАГ ЯАЦЫН СОГТУУ Л БАЙЖЭЭ АРХИЧДАА ЯВГАНААРАА ТАСАРТАЛ УУЦГАА БИТГИЙ ЖОЛООНЫ АРД СУУГААД БАЙГААЧЭЭ ТА НАР ӨӨРСДӨӨ ҮХЭЖ ДАЛДРАХГҮЙ МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ САНЖИГНУУЛСАН ГЭМГҮЙ АМЬТАД ХОХИРООД БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button