Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Хуучин гутлаа засуулж өмсөх үү, шинийг худалдаж авах уу

ВИДЕО:

Өвөл айсуй. Айсуй энэ улиралд бэлтгэн улаанбаатарчууд өвлийн куртик, гутал, малгай, ороолт хайгаад тунчиг завгүй.

Өнгөрөгч мягмар гарагт манай сайтын сурвалжлах баг "Нарантуул" олон улсын худалдааны төв болон Улаанбаатар их дэлгүүрээр ороход өвлийн хувцас сонирхож яваа хүмүүс үнийг нь асуух ч наймаа хийлгүй эргэж буцсан дүр зурагтай байсан юм. Тэдэн дунд "Болохгүй бол гэрийнхээ зарим хэдийг хуучныг нь нааж оёод ч хамаагүй зүтгүүлнэ дээ" гэсэн нь ч байв.

Танилууд, найз нөхөд ч ялгаагүй "Өнгөрсөн жил өмссөн гутлаа энэ өвөл дахиад өмсчихнө дөө" гэх. Хүнсний үнийн өсөлт, инфляцын өсөлт иргэдийн амьдралыг туйлдуулж, үнэхээр өвлийн гутал авч чадахгүйд хүрсэн үү. Шинэ гутал авах мөнгөгүй тул хуучныгаа засварчин руу бариад гүйж буй нь үнэхээр бодит байдал уу гэдгийг бид энэ удаа сурвалжиллаа.

Эхлээд "Master shoes" нэртэй гутлын салоноор зочлов. Үйлчлүүлэгчгүй байлаа.

Тус салоны засварчин эмэгтэй "Шинэ гутал авах нь байтугай, гутлаа бүтэн засуулж чадахгүй, "Энэ жилдээ энийг нь янзлуулчихья, энэ нь яах уу" гэсэн хүмүүс байна. Ер нь бол гутлаа засуулдаг хүмүүс цөөрсөн шүү дээ. Тэгээд ч гутлын материал үнэтэй ирж байгаа юм, цаанаасаа. Тэгэхээр бид бас үнээ тодорхой хэмжээнд нэмнэ. Өдөрт дунджаар 10-15 хүн гутлаа засуулахаар өгч байна. Яг одоо бол манай дээр таван гутал засуулах гээд өгчихсөн байна. Үүний гурав нь өвлийнх. Хүмүүс өвлийн гутландаа өсгий, резин наалгуулж, цахилгаан хийлгүүлж байна. Бас түрүүг нь сунгуулж, цэвэрлэгээ хийлгүүлж байх жишээний. Гутал засварын үйлчилгээний ханш 5000-аас л дээш байна даа" хэмээв.

Эл гутлын салонаас гараад МУИС-ийн хажууд байдаг гутал засвар руу орлоо.

Гутал засварчин эрэгтэй "Шинэ гутал үнэтэй байна" гээд хуучнаа янзлуулж байна. Тэгтлээ хүйтрээгүй болохоор өвлийн гутал нэг их орж ирээгүй байна. Цас орсны дараах 3-4 хоногт өвлийн гутал нэлээд орж ирсэн. Дунджаар өдөртөө 3-4 гутал янзлуулахаар өгч байна. Хийлгэж буй засварын тухайд, "Халтираад байна" гээд резин наалгуулж байна. Бас цахилгааныг нь солиулж, улыг нь оёулж байна. Манайх үнэ ханш ер нь боломжийн.Зарим үйлчилгээ нь 8000. Зарим нь 12000 мянга гээд л. Анзаараад байх нь ээ, өвлийн гутландаа засвар, үйлчилгээ авч буй хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байна. Зарим хүмүүс "Мянган төгрөг, хоёр мянган төгрөг дутаад байна яах вэ" гэдэг л юм. Би байгаа мөнгөнд нь гутлыг нь засаад өгчихнө өө, хааяа" хэмээв.

Түүний хувьд, энэ жил шинээр гутал авахгүй. "Өнгөрсөн жил өмсөж байсан гутлаа өмсөнө" гэж байлаа.

Хүний хөдөлгөөн төвлөрсөн автобусны буудалтай ойр газар тул бид хэд, хэдэн хүнээс энэ жил өвлийн гутал шинээр авахаар төлөвлөж буйг нь тодруулаа. Ингэхэд:


Э.Намсрайдорж: Шинэ гутал авна даа. Гадуур гарч, үнэ ханшийг нь судлаагүй л байна. Уг нь бидэнд цаанаас гутал тавьж өгдөг ч аймар халтирдаг. Ер нь бол жил бүр өөрөө нэг гутал аваад, сэлгэж өмсдөг юм. Гэхдээ бид нарын гутал тэсдэггүй. Цаснаар зам дээр цацсан давсанд түлэгдээд, нэг жил л өмсөгддөг.


Д.Эрдэнэбулган: Шинээр авахаар төлөвлөж байна. Гэхдээ юмны өртөг жаахан өндөр байна. Цалин маань бас хаана ч хүрэлцэхгүй. Ийм л байна.


О.Батсуурь: Өнгөрсөн жил өмссөн гутлаа өмсөх боломжгүй. Багадчихдаг. Тэгэхээр энэ жил шинэ гутал авна даа.


Оюутан залуу: Үнэ ханшийг нь мэдэхгүй байна. Гэхдээ гутал шинээр авна даа.


С.Нямбаатар: Шинээр авахаар төлөвлөж байгаа. Гэхдээ энэ жил бусад жилүүдийнхээс үнэ ханш нь нэмэгдсэн байна лээ. Миний авах гэж буй гутал 500-600 орчим мянган төгрөг болсон байх жишээний.


Иргэн: Өө, өнгөрсөн жилийнхийгээ л өмсөнө ш тээ.


О.Мөнхжаргал: Ноднингийн гутал байгаа. Тэрийгээ л өмсөх байх даа.


Г.Дашзэвэг: Шинээр гутал авна даа дахиад. Өвлийн гутал 250 мянгатай л байна лээ.

Ийнхүү хуучин гутлаа өмсөж өвөлжинө гэх хүмүүс цөөн, дийлэнх нь шинэ гутал авна гэж байлаа. Гэхдээ шинэ гутал авна гэсэн иргэдийн ихэнх нь оюутнууд байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2022 08:54

Хойд хормойгоо авч, Урьд хормойгоо нөхнө гэгчээр хэи сульлахгүйн тулд байгаа юмаараа болгоод урагшаа явна даа

Зочин
Зочин
11 сар 4, 2022 08:55

Ene jil shine ym awahgvi harin bga ymaa tordoj omsood owliiig dawna daaa

Зочин
Зочин
11 сар 4, 2022 08:56

Амьдр�##�тай хүмүүс, оюутан хүмүүсийн ялгаа өөр шүү. Хүүхдэдээ дулаахан хгут�##� авч өгчихөөд өөрсдөө пүүзтэй өвөлжиж байгаа эцэг эхчүүд ч байгаа. Үхэн үхтэлээ үрээ л гэнэ шүү дээ

Зочин
Зочин
11 сар 4, 2022 08:58

Коммисоор л хувьцаслаж байна даа хамгийн хямдхан одоогийн зах зээлд маань ч үнэ ханш нт илүү тохирч байгаа болохоор

Зочин
Зочин
11 сар 4, 2022 08:59

Бүтэн дулаахан гут�##�тай явна гэдэг хэн бүхэнд жарг�##� болждэээ

Зочин
Зочин
11 сар 4, 2022 09:42

Мэдэээж хуучин гутлаа л өмсөнө эрүүл байхад болно доо

Зочин
Зочин
11 сар 4, 2022 09:50

манайхны ихэнх нь уг жил бүр өвлийн гут�##� шинээр авдаггүй биз дээ, �##�ь соц үеэс л хүүхдийнх багаддаг юм гэхэд аав ээж нар өвлийн гутлаа 2-3 өвөл дамнан өмсдөг шд, за тэгээд эгчинй гут�##� дүүд зарчмаар л бйадаг одоо л нээх жил бүр шинэ гут�##� өмсдөг болсын бх аа, би лав хүүхдүүддээ болон өөртөө тэгж жил болгоныг шинийг авдаггүй, чанартайхан гут�##� л авдаг

Зочин
Зочин
11 сар 4, 2022 09:59

Хуучин гутлаа л өмсөнө дөө. Энэ цаг үе мөнх биш шүү дээ????

Зочин
Зочин
11 сар 4, 2022 10:15

Tegneee bga ymandaaa setgel hangaluun oodrpg bn shvv manaihan

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
11 сар 4, 2022 14:05

Зөв энэ үнийн өсөлт бэлэнчлэх сэтгэлгээг арилгаж ухаан суулгаж б.н оёод өмсдөг угаагаад өмсдөг ах дүүсээрээ дажуулаад хэрэглэдэг уламл�##�аа сэргээсэн байхад хүн авахгүй барааны үнэ буухгүй хаачих вэ.

Зочин
Зочин
11 сар 4, 2022 16:42

Гут�##� засуулах гэдэг бол манайд тийм ядуу санагдаад байгаа нь буруу ойлголт. Гутлын эх орон Ит�##�и, Англи, Испани орнуудад бол барагтай шинэ гут�##� авдгүй өмсөөд хөлөнд хэвшчихсэн сайн гутлуудаа шинээр ул татуулах нөхүүлээд өмсөөд байдаг. Манайхан нэг сайн гут�##� аваад тэрийгээ засуулаад явах бол асууд�##� биш шүү. Хямд гут�##� бол угаасаа жил ч хүрэхгүй настай хог бдаг.

Зочин
Зочин
11 сар 4, 2022 16:52

Зүгээрээ монголчуудаа төрөөсөө гут�##� нэхэхэд асууд�##�гүй аваад л өгнө шүү дээ.Хуучин гутлаа бүгдийг нь хог дээр хаяарай манай төр бол иргэдийхээ төлөө л төр юм.

Bayanaa
Bayanaa
11 сар 4, 2022 17:49

Gutal zasuulah bas ih unetei bolson

Зочин
Зочин
11 сар 4, 2022 22:13

Тарианд түрүү гэж байхаас гутланд байхгүй! Гутлын түрий гэнэ.Мөняах уу? биш яах вэ? гэж бичээрэй!

Zochin
Zochin
11 сар 5, 2022 10:47

Zaaval shine yum avah hereggui. Bolj baival huuchnaa tseverleed tseverhen umsuh ni baigali delhiid eeltei. Ter zuzaan rezin geh met yumnuud orj ireed ih delhiigee bohirduulah hetsuu bugd himiin hor

Зочин
Зочин
11 сар 5, 2022 11:08

Байгаагаа өмсөх нь зөвдөө одоо зохихгүй бна загвар нь хуучирсан гэж голох үе бишээ эх оронд маань гут�##� үйлдвэрлэгч маш цөөхөн гадагшаа в�##�ют ур�####�г шүүдээ

Зочин
Зочин
11 сар 5, 2022 18:07

Сүүлийн үед хамаа намаагүй цацсан давсанд гут�##� их түлэгддэг болсон.явган ч бай машинтай ч бай цас орсон үед давснаас зугтах аргагүй.бас явган хүний замыг хорлох гэж байгаа юм шиг х�##�ьтиргаатай хийдэг болсон үнэн гомдмоор ....

Зочин
Зочин
11 сар 5, 2022 18:10

Бас гут�##� засуулах цахилгаан оёулах маш үнэтэй болсон куртканы цахилгаан 20000 р оёж бн�##�ээ.шинийг авсан нь хамаагүй дээр

Холбоотой мэдээ

Back to top button