Б.Жавхлан: Хөгжлийн банк эмнэлгийн сэхээний орон дээр байна

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2022.11.04/ хуралдаанаар 11 хуулийн төслийг эцэслэн батлана. Ингэхдээ 39-өөс дээш гишүүний ирцтэйгээр эцэслэн батлах нь. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болно.
Үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Тэрбээр Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах. Гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөх ажээ.
Хуралдааны эхэнд хэд хэдэн гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Засгийн газрыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж ав" хэмээн "уурсав".
УИХ-ын дарга Занданшатар "Та энэ саналаа өчигдөр хэлэх байж. Өчигдөр төсөв дагасан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийчихсэн шдэ" хэмээн хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Арваннэгдүгээр сарын 08-ны өдөр "7 биш 5 жилээр тэтгэвэр тогтоолгоцгооё" жагсаал зохион байгуулна. Өчигдөр Х.Нямбаатар сайд жагсаалын чинь аюулгүй байдлыг хангая гэсэн. Ард түмэн минь ирээд, жагсаалд оролцоорой" хэмээв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Өчигдөр Ц.Даваасүрэн гишүүн чуулганы танхимд намайг үндэслэлгүй гүтгэж, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Иймд би бас мэдээлэл өгье. Нэгдүгээрт, надтай холбож яриад байгаа 33 тэрбум төгрөгийн зээл надад ямар ч хамаагүй ээ. Би Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой байгаагүй. Хоёрдугаарт, авсан зээлээ бүрэн төлөөд дуусчихсан гээд өнгөрсөн зун тус компанийн удирдлага мэдээлэл хийсэн. Зээл нь төлөгдсөн. Гуравдугаарт, би өөрийн хүсэлтээр шалгуулья гээд дөрөвдүгээр сард мэдээлэл хийсэн. Үүнийхээ дагуу би шалгуулж байгаа. Хөгжлийн банктай намайг холбож яриад байгаа асуудал үнэн зөв нь удахгүй тодорхой болно" гэв.
Ийнхүү гишүүд үг хэлж дууслаа. Одоо хуулийн төслүүдийг эцэслэн батлах гэж байна. Эцэслэн батлах санал хураалтыг эхлүүллээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг 39 нь зөвшөөрч, 11 нь татгалзав.
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 40 нь зөвшөөрч, 11 нь татгалзав. Ийнхүү 40 гишүүн дэмжсэн тул энэ хууль эцэслэн батлагдлаа.
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 41 нь зөвшөөрч, 10 нь татгалзав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 40 нь зөвшөөрч, 12 нь татгалзав.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 41 нь зөвшөөрч, 11 нь татгалзав.
Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 39 нь зөвшөөрч, 13 нь татгалзав.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 40 нь зөвшөөрч, 12 нь татгалзав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 39 нь зөвшөөрч, 13 нь татгалзав.
Үл хөдлөх барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 41 нь зөвшөөрч, 11 нь татгалзав.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 42 нь зөвшөөрч, 10 нь татгалзав.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 42 нь зөвшөөрч, 10 нь татгалзав.
Ийнхүү дээрх 11 хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 39-өөс дээш гишүүн дэмжсэн гэсэн санал өгсөн тул бүгд хууль болж, батлагдлаа.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.
Энэхүү хуулийн төсөлд "Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж өөрчлөн найруулах" гэсэн санал УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар тусгажээ. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.
Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхнээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, шаардлага гэдэг юмыг хамт оруулж ирэх боломж байсан уу. Маш өндөр шалгуур тавьдаг, тэгээд тэрэнд нь ордог хүн байдаггүй. Эргээд орон тоо нь байж л байдаг. Түүнээс болоод төрийн үйл ажиллагаа цалгардах, цаашлаад төрийн дархлааны асуудал хүртэл энд яригдаж байгаа. Энэ асуудал дээр ямар байр суурь баримтлах вэ гэдгийг ажлын хэсгээс асуумаар байна.
Яамдууд дээр төрийн албаны салбар зөвлөл гэж бий. Энэ салбар зөвлөлийг толгойлж байгаа хүмүүс маш хариуцлагагүй ажилладаг. Тухайлбал, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Баттулга гэж хүн сонгон шалгаруулалтаар нэгээр гарч ирсэн хүнийг томилдоггүй. Төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэхэд нь эргэлзэж байгаа гээд цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Харин цагдаа, прокурор нь тэр хүний тухай ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хохироож байна. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх юм уу. Энэ төрийн албаны зөвлөлд Засгийн газар ямар хариуцлага хүлээлгэж байна вэ" хэмээн асуув.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд иж бүрэн цалин хөлсний шинэтгэлийг үе шаттайгаар судалж, оруулж ирж буй. Тухайлбал, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Мөн төрийн албан хаагчид таван жил тутам хүлээлтийн горимоор ажилласан жилийн нэмэгдлээ хүлээдэг байсан бол жил бүхэн олгох зохицуулалт орж ирж байгаа. Мөн төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй болох, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний нэмэгдэл гээд олон багц асуудлууд орж ирж байгаа.
Ер нь орон нутагт төрийн захиргааны албан хаагчид, төрийн байгууллагуудын ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байгаа тохиолдол олон байна. Сумын төвийн хамгийн муухан барилгыг сонгоод очиход захиргааны барилга байна. Төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал, хөрөнгө оруулалтын байдал хязгаарлагдмал байгаа. Энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажил эхэлж байгаа.
Өнгөрсөн жил 417 байгууллагад төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийсэн. 5803 төрийн албан хаагч хамрагдсан. 577 төрийн албан хаагч хууль бусаар томилогдсонтой холбоотойгоор төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь чөлөөлөх шийдвэр өгсөн. Энэ шийдвэр хэрэгжсэн" хэмээв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Монгол төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэдэг, төрийн хамгийн чухал албан тушаалтан болох багийн засаг дарга нарын урамшууллын асуудал хөндөгдсөнгүй. Багийн дарга төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Буяны ажилд сарынхаа цалингаас тодорхой хувийг нь өгчхөж байна. Багаас нь хүн эмчилгээнд явлаа гэхэд эргэлт гээд тодорхой хэмжээнд бас зарцуулж байна. Мөн өөрийнхөө цалингаар тодорхой арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүмүүсийг орхиж болохгүй. Цалин урамшуулал нь хангалттай байх ёстой. Ямар ч үйл ажиллагааны зардалгүйгээр багийн дарга нар ажлаа хийж байна. Дөрвөн жилийн нэмэгдэл гэдэг боломжийг нээх боломжтой юу.
Мөн ЗДТГ-т харуул, үйлчлэгч нар байдаг. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгт ч мөн. Энэ хүмүүс сумын бүхий л ажлыг хийдэг. Сумын хөгжил, цэцэглэлттэй байнгын холбогдож байдаг төрийн үйлчилгээний албан тушаалтнууд урамшуулалгүй үлдээд байна. Багш, эмч нар бол өнөөдрийн байдлаар авч байна. Тэгэхээр хууль санаачлагчид, төрийн албаны зөвлөлийнхөн үүн дээр анхаарах хэрэгтэй байна" хэмээн үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Ямар нэгэн хэмнэлт ярих болонгуут анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсээс хэмнэлт хийх тухай ярьж эхэлдэг. Энэ асуудлыг л зогсоох хэрэгтэй. Улаанбаатарт, аймагт амьдарч буй хүмүүсийн амьдралын чанар адилхан байх ёстой. Аймагт, суманд амьдарч буй хүмүүсийн амьдралын чанар мөн адилхан байх ёстой. Гэтэл бүх эрх мэдлийг төвд татаж, төрийн албаны чанар чансааг төвдөө илүү онцгойлон үзсэнээр анхан, дунд шатны төрийн албан хаагчдын чанар, чансаа муудаж байна. Чанартай боловсон хүчин хөдөөд очихгүй байна. Тийм учраас цалингийн нэмэгдлийг дэмжиж байгаа.
Гэхдээ зөвхөн төрийн захиргааны албан хаагчийн цалинг нэмэх гэхээс илүү аймаг суманд ажиллаж байгаа, ялангуяа суманд ажиллаж байгаа төрийн бүх үйлчилгээний ажилтнуудын цалинг иж бүрэн нэмэх ёстой. Тэгж байж төвлөрөл саарна. Аймагт дунд шатанд хөгжил ирнэ. Тэгэхгүй баг, сумаа хаядаг. Баг, сумаас байнга хэмнэлт хайх юм бол төвлөрөл улам нэмэгдэнэ. Түгжрэл, утаа ч улам нэмэгдэнэ" хэмээв.
Гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж байна. Та бүхэн видео хувилбараас үзнэ үү.
Өглөөний чуулганы видео хувилбар
Үдээс хойшхи УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох хуваарьтай байсан. Ерөнхий сайдын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгч байна.
Түүний мэдээллээс онцлох агуулгуудыг түүлээ.
- Хөгжлийн банк 2011-2022 оны хооронд нийт 3.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний урт хугацаат их үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн.
- Монголбанкнаас 2021 онд хийсэн шалгалтаар: Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгний зээлд эзлэж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөг байсан. Энэ чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөгийг 2012-2016 онд Засгийн газрын тогтоолттойгоор олгосон зээл байна.
- Хөгжлийн банк 2023 оны арав болон хоёрдугаар саруудад өнөөдрийн ханшаар нийт 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлт гүйцэтгэх хуваарьтай байна.
- Хөгжлийн банк олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлтүүдийг 10 хувиас бага, өөрийн хөрөнгийн харьцаа үзүүлэлтийн 10 хувиас их хэмжээнд ханган ажиллах үүргийг хүлээн ажилладаг. Гэтэл чанаргүй зээлийн харьцаа 55.3 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3 хувьд хүрчихсэн байна гэдэг нь Хөгжлийн банк үндсэндээ эмнэлгийн сэхээний орон дээр байгаатай ижил юмаа. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол Хөгжлийн банкны олон улсын банк санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил үүсэж, эх үүсвэрүүдэд хуваарьт төлөлтийн хугацаанаасаа өмнө буцаан дуудагдах эрсдэл үүснэ. Ингэснээр Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай эх үүсвэрт үүргийн зөрчил илэрч, Засгийн газрын бусад гадаад эх үүсвэрүүдэд ч хугацаанаас өмнө төлөгдөхөөр буцаан дуудагдаж, Засгийн гадаад өрөнд шууд дарамт учруулах бодит эрсдэлтэй юмаа. Иймээс зөв гарц, гаргалгааг цаг алдалгүй гаргаж шийдвэрлэх ажил руу ханцуй шамлан орох хэрэгцээ үүссэн.
- Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны 10 гаруй жил хуримтлагдсан хур их өртэй тэмцэж байна. Шинэ сэргэлтийн бодлогын томоохон төслүүдийг санхүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх Хөгжлийн банк сүүлийн нэг жил өр барагдуулах алба болон хувираад байна.
- Шалгаад, шүүгээд эхлэхээр хувь, хувьсгалын олон шахалт, дарамт тулгарч байна. Тэглээ гээд ухарч хулчийхгүй. Хөгжлийн банкны асуудлыг заавал эцэслэн шийдвэрлэж, буруу, зөвийг шүүн тогтоох ёстой.
- Тооцоо судалгаагүйгээр, юунд зарцуулахаа тодорхой болголгүйгээр их хэмжээний өр, төлбөр аваад эдийн засгийн үр өгөөжгүй дутуу дулимаг боловсруулсан төсөл нэртэй цаасыг гарын салаагаар урсгах элс мэт санхүүжүүлсний үр дүнд өнөөдрийн Хөгжлийн банкны нөхцөл байдал үүссэн юмаа. Үүний горыг бид улсаараа амсаж байна. Хаанаас яаж олсон хөрөнгийг ийнхүү зарцуулсныг дурдах хэрэгтэй.
НЭГДҮГЭЭРТ, Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар нээлттэй хэлбэрээр олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, 580 сая ам.долларын дунд хугацааны евро бондыг гаргасан. Энэ хөрөнгийг төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан.
ХОЁРДУГААРТ, Засгийн газрын 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг Санхүүгийн зуучлалын гэрээ байгуулж, тус гэрээний хүрээнд 269.9 сая ам.доллар болон 2 их наяд төгрөгийг 2013-2014 онуудад үе шаттайгаар тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яамнаас шилжүүлж авч зарцуулсан. Ингэхдээ уг хөрөнгийг мөн л Засгийн газрын үүрэг болгосноор тогтоолын дагуу төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулжээ.
ГУРАВДУГААРТ, 2013 онд Японы зах зээлд 10 жилийн хугацаатай, Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иений Самурай бонд гаргасан. Үүнийг мөн л төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан.
ДӨРӨВДҮГЭЭРТ, 2015 онд хаалттай хэлбэрээр зургаан жилийн хугацаатайгаар дотоодын арилжааны банкнуудад 233.4 тэрбум төгрөгийн Асем бонд гаргасан. Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд "Асем вилла" цогцолбор хотхон төслийг санхүүжүүлэх болон уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд зарцуулжээ.
ТАВДУГААРТ, 2014-2020 оны хооронд нийт 683.8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний эх үүсвэрийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хоёр талт болон олон талт гэрээний хүрээнд татан төвлөрүүлж, зарцуулсан. Үүний дараа 2018 онд олон улсын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын евро бонд гаргасан. Тус бондоор олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр өрийн удирдлага хэрэгжүүлж, дахин санхүүжилт хийсэн байдаг. Үүний үр дүнд Засгийн газрын баталгаатай өр төлбөрийг бууруулсан. Мөн өр төлбөрийн дундаж хугацааг 3.8 жилээр сунгасан. Түүнчлэн хүүгийн зардлыг бууруулсан.
- Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг энэ оны нэгдүгээр сараас эрчимжүүлж, ээлтэй ил тод болгосон. Улмаар хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагааг шуурхай хийж гүйцэтгэж байна. Үүний үр дүнд зээлийн ард байсан хээл хахууль, авилга албан тушаалын хэргүүд илэрч, эрчимтэй шийдэгдэж байна. Чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааны хүрээнд: Иргэний хэргийн шүүхэд 2019-2022 оны хооронд 689.8 тэрбум төгрөгийн 18 зээл, 2022 оны нэгдүгээр сараас хойш 691.6 тэрбум төгрөгийн 15 зээлдэгчийн нэхэмжлэлийг шүүхэд шинээр гаргасан. 2020 онд 367.5 тэрбум төгрөгийн долоон зээлийн шийдвэр эцэслэгдэн гарч, өнөөдрийн байдлаар 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг иргэний журмаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна. Мөн 41 зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна. Эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
- Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 777 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийлээ. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум нь өмчлөх бус хөрөнгөөр эргэн төлөгдлөө.
- 365 тэрбум бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж, хаагдлаа. Ингэснээр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3 хувиас 16 хувьд хүрч, зохистой харьцааныхаа хэмжээнд хүрлээ.
- Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр ирэх жил төлөгдөх Самурай бондын эргэн төлөх мөнгөн хөрөнгийг бүрдүүлж чадлаа.
- Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл улсын зээлжих зэрэглэлтэйгээ адилд түвшинд хадгалагдаж байна.
Үдээс хойшхи чуулганы видео хувилбар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банкны асууд�##� хурдан цэгцэрээсэй
МАНгарууд жинхэнээсээ МАНгас идлээ Монголчууд мөн ч хүлцэнгүй улс юм.
МАН арай их идлээ.БОЛИОЧЭЭ.ЖДҮ НДС.ЭМДС ХӨГЖЛИЙН БАНК , КАПИТАЛ БАНК ,ЧИНГИС БАНК гээд идэж уугаагүй с�##�бар �##�га.
Ewii dee ih denchignej bndaaaa mongotei hunii gart orohoor iim l ym bolj bgsmdaa
Өртэй нь өрөө төлж дуусгаачэээ
ТӨРИЙН БАНКЫГ ХУВААЖ ЗАЛГИСАН МАНГАСНУУДААС ЮУ ХАРАХ ЮМ ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ.ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ СЭХЭЭН АМЬСГАЛ ХУРААГААД УДАЖ БАЙНАШТ АЛТАН САВЫГ НЬ НЭЭХЭД ЗЭЭЛ АВААД ТӨЛӨӨГҮЙ НАМАЙГ АЛСАН ЗЭЭЛДЭГЧДЭЭ БҮГДИЙГ НЬ ДУУДАЖ ХАМТ ЧАДРАНА ГЭЖИЙЛЭЭШТ. ИНГЭЖ ОЛНЫХОО ӨМНӨ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧ ДҮР ИСГЭЖ СУУХААР БҮГДЭЭРЭЭ БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД САЙН ДУРААРАА ОГЦРООД ЯВЦГАА БУРХАН ТА НАРЫГ МАШ ХАТУУ ӨРШӨӨЛГҮЙ ШИЙТГЭНЭ.АЙМААР ЮМ БОЛНОО ГУДАМЖИНД ТРАНШЕИНД АМЬДРААД ЭХЛЭХЭЭРЭЭ ТА НАР ОЙЛГОНО ЭНЭ НЬ ИХ ОРОЙТСОН УХААРАЛ БАЙХ БОЛНОО БАЯРТАЙ Ч ГЭХ ШИГ ЯВЖДЭЭ ТААНУУД ЯВ ЯВ
Үтэр түргэн эмчлээч ээ
ялзарсан шүүх прокуророо цэгцлэхгүй бол эд нар нэг их том том юм яриа л идэж уугаа л байсаар л байх болно доо Оюун-Эрдэнээ, Хүрэлсүхээ
МАН.ы хулгайч нарын ажил шүү дээ
Өөрсдөө сэхгүй болгочихоод -- Одо хэнрүү - Ардчилсан нам уу -- үгүй -- МАН МАХН - ийн бантангууд шүү !!!!!!!! Ард үмэн Тэнэг биш ухаантай болоод а нарын Хогийг хүлээцтэй ёнслоо -- Одоо бүгд Огцор гэхдээ Хариуц�##�гаа хүлээгээд �######� !!!!!!!!болно цаг хугцаа чинь болсон -- хэн ч та нарын луйварт итгэхгүй Харин луйвөрчинь Илчилэгдэх болно !!!!!!!????????????????????????
Hevtert ortol zeel avch tuluugui n hen bilee ard tumen lav bish MAN AN in turd garsan luivarchid shuu de
Хөгжлийн банк цөөн хэдэн хүмүүсийн эрх ашигт нийцэж байгуулагдсан банк бишүү
Яана даа энэ хоёр нам гэж мафийн бүлэглэл, улс орныг удирдаж чадахгүй дампуурууллаа. Хоёр хар хэрээ хоёр биенээ гайхна, МАН ч одоо өнгөрч дээ. нэр хүнд нь ш�##�даа буулаа