УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Ганибал: Багийн засаг дарга нарын урамшууллын асуудал хөндөгдсөнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй билээ.

Хэлцэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ.

Тэрбээр "Монгол төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэдэг, төрийн хамгийн чухал албан тушаалтан болох багийн засаг дарга нарын урамшууллын асуудал хөндөгдсөнгүй. Багийн дарга төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Буяны ажилд сарынхаа цалингаас тодорхой хувийг нь өгчхөж байна. Багаас нь хүн эмчилгээнд явлаа гэхэд эргэлт гээд тодорхой хэмжээнд бас зарцуулж байна. Мөн өөрийнхөө цалингаар тодорхой арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүмүүсийг орхиж болохгүй. Цалин урамшуулал нь хангалттай байх ёстой. Ямар ч үйл ажиллагааны зардалгүйгээр багийн дарга нар ажлаа хийж байна. Дөрвөн жилийн нэмэгдэл гэдэг боломжийг нээх боломжтой юу.

Мөн ЗДТГ-т харуул, үйлчлэгч нар байдаг. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгт ч мөн. Энэ хүмүүс сумын бүхий л ажлыг хийдэг. Сумын хөгжил, цэцэглэлттэй байнгын холбогдож байдаг төрийн үйлчилгээний албан тушаалтнууд урамшуулалгүй үлдээд байна. Багш, эмч нар бол өнөөдрийн байдлаар авч байна. Тэгэхээр хууль санаачлагчид, төрийн албаны зөвлөлийнхөн үүн дээр анхаарах хэрэгтэй байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button