Нийгмийн

Эрдэнбүрэнгийн УЦС: Археологийн нарийвчилсан хайгуул судалгааны гэрээ байгуулав

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл"-ийн хүрээнд Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт археологийн нарийвчилсан хайгуул судалгааны ажлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн 2022 оны 5-6 дугаар сард хийж гүйцэтгэхээр Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай" хуулийн хүрээнд Соёлын яамны дэргэдэх Археологийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очир нар, "Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц төсөл"-ийн зохицуулагч Ч.Гантулга, төслийн нэгжийн Гэрээ хэлцэл, байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан Д.Бямбацэрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан Г.Батцэцэг нар гэрээ байгуулав.

Уг ажлын үр дүнгийн дагуу төслийн нөлөөлөлд өртөж буй түүх, соёлын дурсгалт зүйлсийг авран хамгаалах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button