Нийгэм мэдээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурцад орон сууц өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурц гуайд хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардууллаа.

Ч.Хурц гуай нь 1976-1980 онд БНМАУ-ын үеийн Геологи, уул уурхайн сайд, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр Цагаан суварга, Цайрт менираль, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт, Салхитын орд зэрэг бүлэг ордуудыг нээхэд гар бие оролцож, Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг байгуулах үед уул уурхай, геологийн салбарыг удирдаж байсан гавьяатай эрхэм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурц “Би 25 настайгаасаа Геологи, уул уурхайн яамны орлогч сайдын албыг хашиж, 60 гаруй жил эх орон, төр засгийнхаа төлөө  зүтгэжээ. Одоо ч салбарынхан минь намайг зорин ирж, мэдэх, чадах зүйлийг минь асуун, нэг нэгэндээ зөвлөж явдаг сайхан уламжлал тогтсон.

Өнөөдрийнх шиг ийм том хүндлэл хүлээж байсан минь ховорхон санагдаж байна. Хөдөлмөрийн баатар цол авч байхдаа л төрийн их хүндэтгэлийг үзэж байлаа. Энэ зөвхөн надад хүндлэл үзүүлж байгаа зүйл биш. Харин геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хүндэтгэж байгаагийн тод илрэл гэж бодож байна. Хүн ер нь зөв санаатай явбал бүх үйлс нь зөв болдог юм шүү. Нийслэлийн удирдлагууддаа дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна” хэмээсэн юм.

Хотын дарга Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, хичээл зүтгэл гарган ажилласан Ч.Хурц гуайд ийнхүү хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-04 17:28

Боломжтой хүнд байр өгч байхаар гэр хорооллын ядарсан олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд өгсөн бол. Уул уурхайн сайд хийж явсан хүн байргүй
байв л гэж дээ

Зочин
Зочин
2022-11-04 17:54

said bsan hun odoo bolih gyi yu dee gudmand zondool hun bna

Зочин
Зочин
2022-11-04 18:40

энэ удаа ок

сонирхогч
сонирхогч
2022-11-05 07:04

alt uhsan hund bair ogood l sumyabazar hamt uhaltcsan ni oilgomjtoi

Зочин
Зочин
2022-11-05 09:38

Юү вэ. надад өгөөч би ч уурхайтай

Зочин
Зочин
2022-11-05 15:24

Уг нь уул уурхайн с�##�барын болохгүй бүтэхгүйг яриад дуугараад байдаг хүн юмсан. Одоо ч дуугарахаасаа өнгөрөв үү. Яав.

Зочин
Зочин
2022-11-06 09:56
Reply to  Зочин

Тэгэхгүй байх аа. Уг нь хүн нь тийм хүн биш. Ганц байр авлаа гээд амаа үдэхгүй гэдэгт итгэж байна

Зочин
Зочин
2022-11-06 01:15

Байртай хүнд өгч ямар хэрэг байнаа.!!!

Зочин
Зочин
2022-11-06 09:55

Геологич хүн гэхээрээ уурхайтай байдаг юм уу? Зарим сэтгэгдлийг уншаад ой гутав. Атаархуу юм бэ. Харин ч энэ эрхэм сайхан хүнийг амьд сэрүүн байхад ингэж баярлуулсанд т�##�архлаа. Ээж минь геологич хүн байсан. Энэ сайхан хүний тухай дандаа сайн сайхан зүйлийг ярьдаг бсан нь дурсамж болон үлджээ. Хурц гуайдаа эрүүл энх, урт удаан жарг�##�тай амьдрахыг хүснэ ерөөе

цөв
цөв
2022-11-07 00:31
Reply to  Зочин

БОРООГИЙН АЛТ 15 ЖИЛ АШИГЛАХ НӨӨЦТЭЙ. ТОГТВОРТОЙ БАЙДЛИЙН ГЭРЭЭГЭЭР 5 ЖИЛД ТАТВАРГҮЙ ГАРГАСАН.ЛУЙВАРЧДИЙН ХАМСААТАН ЭХ ОРНООС УРВАГЧ ЮМ УУ...П.ОЧИРБАТААС АВХУУЛААД ГEОЛОГИЧИД НҮГЭЛТНҮҮД...МОНГОЛОО СЭГЛЭСЭН БУЗАРТАНУУД.......

Иргэн
Иргэн
2022-11-06 10:08

тэгмээрдээ. Ер хүнийг амьд нь шагнав�##� шагнасан шиг шагнах хэрэгтэй. үхсэн хойно сайн хүн байж, их зүйл хийж гэж ярьцгаадаг шүү дээ. нүдээ олсон шагн�##� байна. Баяр хүргэе.

Баагий
Баагий
2022-11-06 14:03

Хурц гуайн амыг таглаж байгаа байхаа Яагаад гэвэл Уул уурхайг ингэж ашигла тэгж ашигла.ард түмэнд хувь хишиг өгөх ёстой.хэдхэн хүн асар их ашиг олж байнаа гээд шүүмжлээд байгаа.Яахав байр өгсөн болж амын барьж дууг нь зогсоох арга хийж байгаа байхаа.Сайн даа ч байр өгөөгүй байх.

Зочин
Зочин
2022-11-06 21:35

Наад хүнд чинь байр огт хэрэггүй дээ олон байр �##�тны компани гээд бүгд л байгаа даа хотын хүндэт иргэн болгоход л болох байлаа гэж хэрэггүй зард�##� гаргах юм

цөв
цөв
2022-11-07 00:22

БОРООГИЙН АЛТ ЦАХИА ЭЛБЭГДОРЖ ТАТВАРГҮЙ ГАРГАСАН.ЭНЭ УУЛ УС БАЙГАЛЬ ДЭЛХИЙГ СҮЙТГЭГЧ ХАМСААТАН ЮМ БАЙНА.СУМЪЯАА ХЭРЭГТЭЙ ЯДАРСАН ХҮНД НЬ БАЙРАА ӨГӨӨЧ!!!!!!!

Khurelbaatar.O
Khurelbaatar.O
2022-11-07 09:49

ГЁОЛОГ,УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙ Н САЛБАРТ ГАВЪЯАТАЙ ҮЙЛ БҮТЭЭЖ
ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДСАН ХУРЦ ГУАЙД
УРТ УДААН НАСЛАЖ ЖАРГАХЫН ЁРӨӨЛ
Өргөж т�##�арх�##� илэрхийлье!

Зочин
Зочин
2022-11-07 19:11

Овоо доо. Бас хүнээ олж байр өгсөн бна. Их зүйл бүтээсэн буянтай хүндээ. ЭНЭ ХҮН Ч БАЙР АВАХ ЭРХТЭЙ ШҮҮ...ХИЙСЭН БҮТЭЭСЭН МАШ ИХ ЗҮЙЛ БИЙ ШҮҮ.ТЭР БУЯНГ НЬ БИД ОДОО ХЭРЭГЛЭЖ БГАА БУСУУ..

Холбоотой мэдээ

Back to top button