Нийгмийн
Нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, архи уух, замд гарахад муу
2022-11-07, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14
- Өвлийн уур орох.
- Аргын тооллын: 2022-11-07, Даваа гараг
- Наран ургах шингэх: 07:45-17:25.
- Үс засуулбал: -Эд олох, төгс жаргалан болох сайн.
- Барилдлага: үл зохилдохын барилдлагатай
- Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:45-17:25
- Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой
Билгийн тооллын шинийн 14, хөх хулгана, шийдэм-0 од, суудал ус, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Өвлийн уур орох. Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой. Гэвч морь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу. Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, үр тарихад муу.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.