Нийгмийн

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Турк улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд болж байна.Тэмцээнд 31 орны 1,000 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа юм.

Кикбоксын залуучуудын ангилалд Монгол Улсын “Десант бамбар” кпубийн тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртжээ. С.Нямпилжээ нь паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.

Мөн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд тэрбээр С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ.

Эх сурвалж: БТСУХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button