Нийгмийн

О.Цогтгэрэл: Залуучууд ажиллангаа ядуурдаг тогтолцоо Монголд бий болжээ

Өнөөдөр /2022.11.07/ АН, МАН-ын бүлэг хуралдсан. АН-ын бүлэг хуралдах үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга болоод удирдлагууд ирж мэдээлэл хийжээ.Төрийн өмчийн ААН-үүдийн нөхцөл байдал, орон нутгийн өмчит ААН-үүдийн нөхцөл байдал ашигт ажиллагаа, өр зээл алдагдлын талаар АН-ын бүлэгт мэдээлэл өгчээ.

Мөн АН-ын бүлэг хуралдаанаараа МАН-ын 2020 онд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон байна.

АН-ын бүлгийн хуралдаан дууссаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл МАН-ын мөрийн хөтөлбөрийг эргэн санууллаа.

Тэрбээр "Нэгдүгээрт, МАН мөрийн хөтөлбөртөө "Тавантолгой" дээр нүүрс хими, кокс хими, метан химийн үйлдвэр барина гэсэн байна. 2022 дуусах нь. 2023 оны төсөв төлөвлөгөөнд тусгагдсан уу. Энэ үйлдвэрүүд хаана байна вэ.

Хоёрдугаарт, Монгол Улсыг өрийн дарамтгүй улс болгоно гэж тусгасан. Гэтэл өнөөдөр Монгол Улс өрийн хавханд орсон байна. Монгол Улсын нийт өр хоёр дахин нэмэгдсэн. Нэг хүнд ногдож байсан 15 сая төгрөгийн өр өнөөдөр 30 сая болсон байна. Өрийн дарамтгүй улс болгоно гэсэн энэ амлалт хаачсан бэ.

Гуравдугаарт, газрын тосны үйлдвэр болно гэж амласан. Хугацааг нь сунгаад, сонгууль давуулаад шидчихсэн. Үйлдвэрийнх нь ажил одоог хүртэл эхлээгүй.

Дөрөвдүгээрт, 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Нөгөө ажлын байр нь хаана байна. Харин энэ ажлын байрыг солонгосчууд монголд бий болгож өгч байна. Визийн нөхцөл байдлыг хангаж чадаж байвал бүгдээрээ л дүрвэхийг хүсэж байх шиг байна. МАН-ын амласан Монгол Улс дахь ажлын байрууд хаана байна. Залуучууд ажиллангаа ядуурдаг тогтолцоо Монголд бий болчхож.

Тавдугаарт, Баялагийн санд жилд 1 их наяд төгрөг хуримтлуулна гэсэн. Гэтэл одоо энэ сан төсвийн сан болчхоод байна.

Зургаадугаарт, 150 мянган тонн мах экспортолно гэсэн. Гэтэл бүр эсрэгээрээ улс даяараа малын халдварт өвчинтэй болчихлоо. Өмнө нь 20 мянган тонн мах гаргадаг байсан бол 2022 онд 2 мянган тонн ч хүрэхгүй мах гарч байгаа. Энэ амлалт хаана байна. Малын үнэ унаад, малчид орлогогүй болчихлоо. Монгол Улс валютгүй боллоо" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:27

ЭНЭ ҮНЭЭН НӨХӨР БИД ХОЁР АЖИЛЛААД Л БАЙДАГ УЛАМ Л ДООШОО ОРООД БАЙХЫМА ДЭЭРЭЭС НЬ ЭРҮҮЛ МЭНД БОЛ БҮҮР ЦААШАА ЭВИЙ МУУ НӨХӨР МИНЬ АЖЛААСАА ИРЭЭД Л ХООЛОО ХҮЛЭЭЖИЙСНАА ТАЧИГНАТАЛ ХУРХИРААД УНТЧИХНА НӨГӨӨ АЖИЛ МАЖИЛ БҮР БОЛ БҮҮР ЦААШАА БЭЛГИЙН СУЛРАЛТАЙ БОЛСОН БОСОХОО Ч БАЙСАН ГОМДЛОО НЭХНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button