УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Одонтуяа: Хөгжлийн банкны тэр их зээлийг Ардчилсан намын үе рүү чихэх юм. Уг нь бол...

Өнөөдөр /2022.11.07/ АН, МАН-ын бүлэг хуралдсан. АН-ын бүлэг хуралдах үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга болоод удирдлагууд ирж мэдээлэл хийжээ.Төрийн өмчийн ААН-үүдийн нөхцөл байдал, орон нутгийн өмчит ААН-үүдийн нөхцөл байдал ашигт ажиллагаа, өр зээл алдагдлын талаар АН-ын бүлэгт мэдээлэл өгчээ.

Мөн АН-ын бүлэг хуралдаанаараа МАН-ын 2020 онд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон байна.

АН-ын бүлгийн хуралдаан дууссаны дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хөгжлийн банкны их өр зээлийг Ардчилсан намын үе рүү чихэж байна. Сая УИХ-аас нээлттэй сонсгол явуулсан. Нээлттэй сонсголын үеэр энэ хүснэгтийг Хөгжлийн банк өөрсдөө бэлдэж ирсэн байсан. Энэ хүснэгтээс хоёрхон л тоо харчих. 2012-2016 онд Арчилсан нам тогтвортой нэг удирдлагатай байсан. Энэ нь өрийн удирдлагаа хянах боломжтой байсан гэсэн үг. Гэтэл МАН-ын үед таван жилийн хугацаанд таван дарга солигдсон. Манай намын үед найдваргүй зээл 6 хувь байсан. Өсөөд 12 хувь болж байсан. Гэтэл МАН-ын үед 29 болж өссөн байна. Энэ тоонуудаас найдваргүй зээл ямар намын үед өссөнийг харах боломжтой.

Одоо бол Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийг л харлуулаад байна. Уг нь бол зээл өгсөн хүмүүс нь буруутай байхгүй юу. Яагаад судлаагүй, барьцаа хөрөнгөгүй өгсөн юм. Яагаад компаниудын явцад нь хяналт тавьж, туслаагүй юм гээд л" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-07 16:22

Авах авахгүй асууд�##� өөр хэрэг авсан зээлээ төлөхгүй байгаа нь та нарын арчаагүйн шинж шүү дээ гол нь эргэн төлөлт чух�##� болхоос тэгээд ч хүүлж дууссан бол олон юм хуц�##�гүй авсан зээлээ л төлчих

Зочин
Зочин
2022-11-07 16:42

Тэгэхгүй яах юм! Та нар ардчилсан намынхан юм чинь! Та нараас өс хонзонгоо авахын тулд МАН улс орноо сүйрүүлэхээс буцахгүй. Учир нь тэд коммунистууд!

Холбоотой мэдээ

Back to top button