СПОРТ
5х5: Азийн аваргын тэмцээнд Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй тамирчид эх орноо төлөөлнө

Азийн аварга шалгаруулах "FIBA ASIA CUP" сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 10-14-ны өдрийн хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг манай улс албан ёсоор зохион байгуулах бөгөөд шинээр ашиглалтад орсон "UG ARENA" спорт цогцолборт болох юм. Тус тэмцээний урьдчилсан шатанд таван улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өрсөлдөнө.
Монгол Улсын үндэсний шигшээ багт доорх 12 сагчид багтжээ

Манай улсын багийн тоглолтын хуваарь:
- 11/11-нд Малайз
- 11/12-нд Тахити
- 11/13-нд Вьетнам
- 11/14-нд Тайланд улсын багуудтай тус тус тоглоно. Энэ хэсэг Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний "D" зоо аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.