Нийгмийн

Боксын азийн аварга: Монгол охид хүрэл медалийн эзэн боллоо

Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн болж байна.

Өчигдөр манай улсын эмэгтэй боксчид:

  • О.Есүгэн Тайландын тамирчинтай 18:30 цагт
  • Т.Номин-эрдэнэ Тайландын тамирчинтай 19:30 цагт
  • Л.Алтанцэцэг 23:30 цагт Энэтхэгийн тамирчинтай
  • У.Шинэцэцэг 00:30 цагт Энэтхэгийн тамирчинтай
  • Э.Эрдэнэтуяа 00:50 цагт Тайландын тамирчинтай тус тус тулалдсан юм.

Үр дүн: 19 настай охин Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө тоглон ялагдаж Азийн аваргын хошой хүрэлтэй болов. Харин У.Шинэцэцэг мөн ялагдал хүлээж азийн аварга шалгаруулах боксын тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо. Э.Эрдэнэтуяагийн хувьд эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Үндэсний шигшээ багийн хамгийн залуу тамирчин Т.Номин-Эрдэнэ Тайландын тамирчинг ялж шигшээ тулаанд шалгарсан билээ.

Тэрбээр аваргын төлөө БНСУ-ын тамирчин Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга 32 настай хашир туршлагатай тамирчин О Ёон Жи-тэй тулалдах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хурцаа
Хурцаа

мммммммммммм

Last edited 3 Он Өмнө by Д. Мөнхбат

Холбоотой мэдээ

Back to top button