Танд хэрэгтэй

ЭМД: Бамбай булчирхайн хорт хавдрын 95 тохиолдолд 184 сая төгрөг олгосон

Бамбай булчирхайн хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бамбай булчирхайн хорт хавдрын эмийн эмчилгээ 792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button