Нийгмийн
ЭЕШ арванхоёрдугаар сард болно

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж буй. Энэ оны хоёр дахь ЭЕШ-тыг арванхоёрдугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна. Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулах аж.
Элсэлтийн бүртгэл аравдугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 21-ний 18.00 цагт дуусах нь. Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгоно. Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна
Энэ хичээлийн жилд сурж буй арванхоёрдугаар ангийн сурагчид шалгалтад орохгүй. Зөвхөн өмнөх оны шалгуулагчид хамрагдах юм.
Шалгалтын хуваарийг дор хавсаргалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.