Нийгмийн

Чуулганаар УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна

Өнөөдөр пүрэв гараг. Хуваар ёсоор өглөө 10.00 цагт УИХ-ын чуулган эхэлсэн. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байгаад завсарласан.

Харин 14.00 цагаас үдээс хойших хуралдаан эхэлсэн. Гэхдээ чуулганы хуралдаан хаалттайгаар болж байна. Учир нь хуралдаанаар төрийн нууцтай асуудал хэлэлцэх юм.

Тодруулан хэлэх юм бол, Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр чуулганыг хаалттай горимд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button