Эдийн засгийн мэдээ

Танилц: Экспорт, импортын цогц мэдээ

Гаалийн ерөнхий газраас энэ он /2022 он/-ы эхний 10 сарын байдлаарх экспорт болон импортын дүн мэдээллийг танилцууллаа.

Улсын хэмжээнд нийт 10 их наяд ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт юм. Манай улс дэлхийн 65 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 84.8, Швейцарь 7.7, Сингапур 3.2 хувийг тус тус эзэлжээ. Дараах зурган мэдээлэлд гол нэрийн барааны экспортын тоо хэмжээ болон өсөлтийг харууллаа.

Чулуун нүүрсний экспортын хэмжээ нийт экспортын хамгийн их буюу 51.1 хувийг эзэлжээ. 5.1 тэрбум ам.доллар бүхий чулуун нүүрсийг экспортлосон байна. Үүний дараагаар зэсийн болон төмрийн хүдэр нийт экспортын 23.4 хувийг эзлэв. Нийт 2.34 тэрбум ам.доллартой тэнцлээ.

Боловсруулаагүй нефть нийт экспортын 1.7 хувийг эзэлж байна. Нийт 170.1 сая ам.доллар бүхий боловсруулаагүй нефьт экспортложээ.

Улсын хэмжээнд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан 817.2 сая ам.доллар бүхий 14 тонн алт экспортлов.

Энэ оны эхний арван сарын байдлаар малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 23 хувиар буурсан бол ямааны угаасан ноолуурын экспорт 40 хувиар өслөө.

Тэгвэл эхний 10 сарын байдлаар нийт 7.1 их наяд ам.долларын бараа, түүхий эд авжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1.5 их наяд ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Нийт 155 орноос бараа импортлосноос БНХАУ 34.7, ОХУ 30.3, Япон 8.1, БНСУ 5.0, АНУ 3.0 хувийг эзлэв.

Гол нэрийн барааны импортын хэмжээг өнгөрсөн онтой харьцуулахад хамгийн их үзүүлэлтийг жимс, сахар үзүүлжээ. Жимс, сахарны импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52.7 хувиар өслөө. Харин улаанбуудайн хэмжээ хамгийн их буюу 99 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 09:11

Ийм ахицтай өсөлтийн бодлого гэж байх уу?

Зочин
Зочин
2022-11-11 09:12

Dotooddooo buh ymaa uildwerledeg bolchihwoo hichneen saihnb

Зочин
Зочин
2022-11-11 09:12

Бодит байд�##� ийм л байна?

Зочин
Зочин
2022-11-11 09:30

Ёстой хөөрхөн цогц мэдээлэл уншлаа баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button