УЛС ТӨР

О.Цогтгэрэл: 2023 онд улсаараа дампуурах эрсдэлд орчихлоо

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улмаар 2023 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгээс 2023 оны алдагдалтай төсөв батлахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын зүгээс энэ удаагийн төсвийг эхнээс нь эсэргүүцсэн. Дунд нь завсарлага ч авсан. Алдагдалгүй батла гэдэг шаардлага тавьсан. Иргэд ядуурч байна, өр нэмэгдэж байна. Үүний цаана нь бизнесүүдэд мөнгө очихгүй, төр улам данхайх нь. Энэ удаагийн төсвийг дэмжих боломжгүй. УИХ-д олонх байгаа болохоор хуулиа батлаад явах байх. Эрх баригчид зурагтаар ард түмний амьдрал сайхан байгаа гэж ярьж байна. Хөргөгч бол ард иргэдийн бодит байдал гэдэг үүднээс зураг, хөргөгч авч ирж тавилаа. Ард түмний хөргөгч хоосон байна. Гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу болчихлоо. 2023 онд улсаараа дампуурах эрсдэлтэй болчихлоо. Төсөв, эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого чинь буруу байна, одоо зогс" хэмээн ярилаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одооо мэдэж байгаа муу????????????

Зочин
Зочин

Амны билэгээс ашдын билэг гэдэг юм шүү

Зочин
Зочин

Ta nar setgelteisen bol odoo ch oroitoogvi bna

Зочин
Зочин

Karmailchihaan boli tegwel ergeed l sergene

Иргэн
Иргэн

Яаж алдагдалгүй батлах юм танайхны ихэнхийг нь үрэн таран хийсэн бондуудыг төлөх гэж бн . Тэгээд ч АН гэж байхгүйтэй адил энэ зөвхөн чиний л бодол Хэдэн морожингоо л зарж бай

Буриад
Буриад

Яасан муу амтай нөхөр вэ Атаархахдаа боож
Үхэх нь Цогтгэрэл ээ чиний амаар болохгүй шүү Нам дотроо учраа ол Таны Компани дампуурал зарлаг ээ

Зочин
Зочин

Манай манлай Ма нам Ардчилалыг үзэн ядаж Устгах зорилт тавиад Ялсаар байгаа юм чинь Чиний дуугарах Нохой хуцахын дайтай ч юм болохгүй Салхинд хийсгэнэ! Тэгээд ч МАН 24 оны сонгуульд бэлтгэж Өгөөжтэй төсөв гэгдэхээр... Ямарч ашиг тусгүй "амиа хоохойлсрн"төсвөө Олон нийтээр хэлэлцүүлсэн нэр зүүж байгаад Олонхоор түрээ барин батлах нь тодорхой

Холбоотой мэдээ

Back to top button