УЛС ТӨРЭдийн засгийн тойм, анализ

Ипотекийн зээл: Тэд эдийн засгийг иргэд, бизнес эрхлэгчдийнхээ боломжийн хамт “алах” уу

МАН-ын бүлгээс ипотекийн зээл төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хойшлуулах саналтай буйгаа илэрхийлсэн. Энэ бол улс төрийн шийдвэр. Харин эдийн засагт ч, иргэдийн амьдралд ч халтай.

Юуны өмнө, яагаад улс төрийн шийдвэр вэ.

2020 оны хоёрдугаар сар бол цар  тахлын хүндрэл эдийн засгийг, иргэдийн амьжиргааг нэрвээд байсан үе. Эл үест эрх баригч МАН-ын зүгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт хүү төлбөр тооцохгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ААН-үүдээс гадна иргэд ч ажил, орлогогүй болоод байсан тул дэм тус болсон нь үнэн.

Гэвч эдийн засгаа, ипотекийн зээлийн тогтолцоогоо давхар нэрвэчихсэн. Одоо Монголбанк ипотекийн зээлийн схемээс гарахаар ярьж байна. Ингэвэл цэвэр хувийн хэвшлүүд ачааг нь үүрнэ. Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалах замаар зээлүүдийн баталгааг хангаж байх ёстой энэ тогтолцоо өдгөө ганхаж эхлээд байна. Энэ нь ипотекийн зээл бүрэн зогсох эрсдэл рүү шууд дагуулж байгаа юм.

Харин одоо, хэдий инфляц өндөр байгаа ч ажил хийж, цалин авч байгаа иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх нь өргөн агуулгадаа чухал хэрэгцээтэй байна. Гэвчиг, тогтолцоогоо, эдийн засгаа, ирээдүйн өрнөлүүдээ үл тооцон, зөвхөн “Ашгүй дээ, сайн л биз” гэж харах иргэдэд таалагдсан ийм шийдвэр гаргах нь ерөөс популист улс төр л юм.

Харин одоо, яагаад ипотекийн зээлийг хойшлуулахгүй байх хэрэгтэй вэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бид анхнаасаа ипотекийн зээлийг хойшлуулах асуудлыг дэмжээгүй. Энэ байр суурьдаа хэвээр бий” хэмээж байна. Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны дарга Э.Тэмүүлэн нар ч ижил байр суурь илэрхийлж байх юм.

Мөн эдийн засагчид ч асуудлыг ийм нүдээр харж байна. Эдийн засагч Д.Ангар, Ж.Дэлгэрсайхан, санхүүч Г.Батжаргал нарын байр суурьтай энд дарж танилцана уу. Ялангуяа санхүүч Г.Батжаргал “Ипотекийн зээлийн тогтолцоог хэрэгжүүлдэг МИК-ийн зээлжих зэрэглэл буурна. Ингэвэл Засгийн газрын ч зээлжих зэрэглэл буурах, олон улсын зах зээлээс бонд босгох боломж муудна” хэмээсэн нь анхаарал татна.
хэрэв ипотекийн зээл зогсчихвол,

  • Орон сууцанд амьдарч, амьдралын нөхцөлөө сайжруулахыг хичээж буй дараа, дараагийн монголчууд
  • Үүнийг дагаж бизнес эрхэлдэг барилгын салбарын болоод тавилга, цахилгаан бараа, барилгын материалын салбарынхан ч эрсдэлд орох боломжтой юм.

Тийм ч учраас одоо эрх баригчид эдийн засгаа, нийт тогтолцоогоо бодох уу, эсвэл иргэдэд таалагдсан популист шийдвэрийг дахин гаргах уу гэдэг нь асуулт. Иргэд лав “Ипотекээ төлж чадахгүй нь” гэж жагсаагүй. Тэд өөрсдөө халамжийн шинжтэй бодлого баримталчхаад, дараа нь үүнээс үүдсэн эдийн засгийн хямралыг хэрхэн засаж, залруулахаа мэддэггүй. Мөртлөө “Ирэх оноос халамжийг багасгана” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьж яваа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 13:13

Угнь бол төлөгдөж л байв�##� байрны зээлтэй хүмүүс хугацааа хожно л доо боломж нь л юу юм гэхээс

Зочин
Зочин
2022-11-11 13:14

Zaawal manaihan ulsaaraa tog tsahilgaanaa toluulj zeelee houshluulj yahuu dee oorsdoo bas hariutslagtai baitsgaay

Зочин
Зочин
2022-11-11 13:15

Дэм дэмэндээ дээш эрчиндээ гэж �##�ь �##�ь т�##�аа хүндрүүлэхгүй энэ цаг үеийг хамтдаа даваад гарах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-11 13:15

Ym bolgoniig uls hongolj toloh albagvi shdee bid hunees omnoos amidraagvi

Зочин
Зочин
2022-11-11 13:33

uls hymarsan bish irgediin zardliig nemeed shaagaad

Холбоотой мэдээ

Back to top button