Нийгмийн

Боксын ААШТ-ээс нэг мөнгө дөрвөн хүрэл медаль хүртлээ

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй боксчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Манай улсаас найман эмэгтэй тамирчин оролцож таван медаль хүртсэн юм. Тухайлбал,

-60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ мөнгөн медаль

-52 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг хүрэл медаль

-54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Есүгэн хүрэл медаль

-63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин У.Шинэцэцэг хүрэл медаль

-70 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тулаанууд болсноор тэмцээн өндөрлөнө.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button