Нийгмийн

Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Зарим жижиг болон дунд зэргийн голуудад 15-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний зузаан гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Тиймээс ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

С.Сувдансондор

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button