Нийгмийн

“Тэрбумтан Gucci Master” мөнгө угаалт болон улс дамнасан хэргээр 11 жилийн ял авчээ

“Billionaire Gucci Master” болон “hushpuppi“ нэрээр олонд танигдсан Нигерийн Instagram-ийн инфлюнсер мөнгө угаалт болон улс дамнасан луйврын хэргээр АНУ-ын шоронд 11 жилийн ял эдлэхээр болжээ.

Өдгөө 40 настай Рамон Аббас нь 2021 оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын хакеруудад тусалсан, мөнгө угаахаар хуйвалдсан хэмээн буруутгагдаж, хэргээ хүлээж байв.

Түүний хувьд өөрийн тансаг амьдралын хэв маягийг гайхуулах замаар олон нийтийн сүлжээнд нэр хүндтэй болоод байсан юм.

Тэрбээр "яах ч аргагүй" нөхцөл байдалд орсон байсан тул бусадтай хамтран мөнгө угаах саналыг зөвшөөрсөн хэмээн саатуулагдаж байх үедээ ярьжээ.

Түүнчлэн үйлдсэн гэмт хэргийнхээ бүх хохирогчдоос уучлалт гуйсан бөгөөд өөрийн хоёр "Rolls Royce" болон "Ferrari", "Range Rover" автомашинуудаа зарж, тэдний хохирлыг бүрэн барагдуулна гэж амласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-13 13:05

Хээл хахуулыг нь өгөөд шоронгоос гарч чаддагүй юмуу баян хүн байж. Монголын баячуудаар хичээл за�##�гаа.

Холбоотой мэдээ

Back to top button