Нийгмийн

Боксчид Залуучуудын ДАШТ-ийг зорилоо

Монголын боксын тамирчид Испани улсад арваннэгдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд зохион байгуулах Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явлаа. Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хоёр мөнгөн медаль, найман хүрэл медаль хүртсэн.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ БНСУ-ын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Жи-тэй тулалдаж ялагдсанаар мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин  эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн финалдБ.Буяндалай тулалдаж, анх удаа Азийн аваргад ороод мөнгөн медаль хүртсэн юм.

Боксын баг тамирчдыг олимпийн эрх олгох БНХАУ болох Азийн зуны спортын наадам, Узбекистаны нийслэл Ташкентэд болох эрэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Энэтхэгт болох эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button