Нийгмийн
Ш.Энхийн-Од "United center"-т ирэх сард тоглоно

“Dayton Flyers” багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Од 2022 оны арванхоёрдугаар cарын 17-нд Чикаго хотын "UNITED CENTER"-т 19.00 цагаас тоглоно.
АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн нэгдүгээр дивизонд анх удаа Монгол Улсын тамирчин тоглож түүхийн нэгэн шинэ хуудас бичиж байгаа юм.
Ш.Энхийн-Одын Америк нэр нь Майк аж. Тэрээр “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн юм. Аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, NBA-ийн тамирчин болохоор мэрийж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.
Х.Хабул
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.