Нийгмийн
Монголын сагсан бөмбөгчид, Тайландын хүчтэй багтай тоглоно

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Монголын шигшээ баг өчигдөр 3 дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багтай хийж 88:77-гоор хожиж, дараагийн шатанд шалгаран тоглох болзлоо хангалаа.
Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзын шигшээ багийн эн тэнцүүхэн тоглолтын төгсгөлд 94:92-оор хожиж гараагаа эхлүүлсэн бол 2 дахь тоглолтоо Таитигийн шигшээ багтай хийж 91:62-оор илүүрхэн хожоод байлаа. Ийнхүү 3 хожилтой өнөөдөр D хэсгийг тэргүүлж яваа Тайландын шигшээ багтай тоглож хэсгээ тэргүүлэх эсэхээ шийднэ.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Togloltondoo anhaarlaa 100% tuvluruulj, damjuulalt hamgaaltaa sain guitsetgeed toglohod manai zaluus dajgui shuu!! Daruuhan saihan tuluv baigaarai