УРЛАГ

Шинэ артист: Канадын лэйбэл компаниудтай гэрээлэхээр ажиллаж буй Vicasian

Манай улсад Hip Hop, Trap урсгалын шинэ давлагаа түрээд багагүй хугацаа өнгөрч буй. Залуу артистуудын уран бүтээлд хандах хандлага, хувь өөрсдийнх нь төлөвшил, эрх чөлөөний тухай мэдрэмж нь ялгарч байгаа. Хамгийн сүүлийн үеэс нэрлэвэл Vicasian хэмээх шинэ артист мөн ертөнцийг үзэх үзэл, бүтээлийн сэдэв, шинэлэг донжтой хэмнэл, өнцөг, өнгө аясаараа анхаарал татаж байна. Анх найзынхаа хувцасны шүүгээнд бэлтгэлээ хийж байсан тэрбээр хэдий нь шинэ үеийнхэн дундаа танил болжээ.

Түүний эцэг, эхээс оноосон нэр М.Тэнгис. Харин өөртөө оноосон Vicasian нэр нь: Эхний үедээ Victory буюу ялалт, хоёр дахь үедээ Asian буюу Ази гэсэн утгыг агуулсан гэнэ. Уг үндэс рүүгээ эгсэн, барууны соёлоос туйлын үнэ цэнийг хайхаас төдийлөн татгалзсан шинэ хандлага эндээс харагдах шиг болно. Сүүлийн жилүүдэд Азийн уран бүтээлчид дэлхийд үнэлэгдэж, байр сууриа тогтоож байна. Ийм  ч утгаар энэ давлагаанд Монгол Улсаа төлөөлөн нэгдэж, Азийг (Asia) ялалтад (Victory) хүрэхийг бэлгэдсэн аж. Мөн Vicasian-ыг уншвал Vacation мэт сонстох бөгөөд энэ нь түүний хувьд “Залуудаа сайн хөдөлмөрлөвөл дараа нь тав тухтай амарч болно” гэсэн дагавар санааг ч илэрхийлдэг аж.

Vicasian Канад улсын “Toronto Film School”-ийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгсжээ. Өдгөө мөн тус улсад урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм байна. Тэр залуусын сайн мэдэх “Monstar”-ийн артист. Vicasian-ий Ginjin, Yung Bu нартай хамтарсан анхны бүтээлүүд нь одоогоос хоёр жилийн өмнө олны хүртээл болжээ. Үүнээс Yung Bu-тэй хамтарсан “Uulzahiig Husdeg Te” өдгөө Youtube-ээс 237 мянга, “The End” нь 473 мянга гаруй үзэлт авчээ. Харин ганцаарчилсан “ODHEE” дуу нь 879 мянгыг хэдий нь давжээ.

Түүний хувьд Канадад зонхилдог Soul Trap урсгалыг Монголд хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүмүүст дуугаар дамжуулан зөвхөн хэмнэл, аялгуу өгөхийг хүсдэггүй гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн нь анхаарал татав. Мөртүүдээ тодорхой хэмжээний нууцлаг утгатай, тэр нь гадаадын нэртэй уран бүтээлчдийн дууны үгсийг сонсох мөчид гэнэ сэнэгүй ойлгогдохуйц байдлаар бичдэг ч гэж ярьжээ. Залуу үедээ эрч хүч, урам зориг өгөх чиглэлд илүүтэй төвлөрч, дууныхаа үгийг бичдэг мэт санагдав.

Vicasian дууг юу гэж мэдэрдэг, ойлгож явдаг тухайгаа хэлэхдээ “Хүн бүрд нэгэнлэг мэдрэмж гэж бий. Тиймд миний дуу хийхдээ шингээсэн мэдрэмж сонсож буй нэгнийнхтэй огтлолцох бололцоотой. Өөрөөр хэлбэл, дуугаар дамжуулан бусадтай яг нэгэн ижил мэдрэмжээр холбогдох, өөр хооронд нь холбох ч боломжтой. Дууг маань сонсож буй хүнтэй шууд нүүр тулан ярилцахгүй мөртлөө дуугаар дамжуулан холбогдож чаддаг нь хамгийн сайхан” гэлээ.

Түүний урлагт сэтгэл татагдсан үе нь багадаа аавынхаа ажил дээр очдог байсан цаг хугацаанаас эхлэх юм. Аав нь Хан-Уул дүүргийн Соёлын ордныг ажиллуулдаг байжээ. Тэнд гитар, морин хуурын сургалтад сууж буй хүүхдүүдтэй тааралдаж, танилцах нь элбэг байж. Аав нь ч Vicasian-ийг аль болох хөгжимд ойр өсөж, хүмүүжихийг дэмждэг байжээ. Бөмбөр тоглохыг багаас нь сургасан тул хэмнэлд ойр мэдрэмж нь батажсан гэлтэй.

Дараа нь ЕБС-ийн хичээлдээ илүүтэй анхаарах болж, хөгжмөөс холдсон ч 2015 оны үед санамсаргүй ч гэмээр тохиолдлоор анх дуу бичиж үзсэн байна. Найз нь микрофон худалдаж авсан байж. Акустик хавтангийн оронд хувцсаар чигжээс хийж, дуу бичсэн нь түүний хийх дуртай зүйлээ шинээр мэдрэхэд тусалжээ. Үүний дараа студид Ginjin, Fla, Tuka нарын артистуудтай танилцах боломжт тохиож, дуу нь тэдэнд таалагдсан байна. Эндээс урам зоригоо авчээ.

Анх “Loichihson”-ы залуустай тааралдан, хүрээлэлд нь нэгдээд удаагүй, хараахан дуу цацаж амжаагүй байхдаа Ginjin-тэй хамтран уран бүтээл дээр ажилласан түүх нь анхаарал татна.

“Хувь тавилан гэж байдаг. Харин сайтар мөрөөдөж, түүндээ бүхнээ зориулж чадвал хувь тавилангийнхаа эзэн нь болж чадна” хэмээсэн нь шинэ артистуудын экзистенциалист хандлагыг илтгэх шиг болно. Сонин болгоход, тэр цар тахал дэгдсэн 2020, 2021 онд хөл хорионд хязгаарлагдалгүй, найзуудтайгаа хамтран “Hot Entertainment”-ийг үүсгэн байгуулсан ба “No Cap Freestyle” нэвтрүүлгийг ч хамтран бүтээлцжээ.  

Шинэ мэдээлэл өгөхөд, тэр ирэх онд бие даасан цомгоо олны хүртээл болгохоор ажиллаж байна. Мөн Канадын томоохон уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар хэлцэл хийж эхлээд байгаа аж. Түүнчлэн хэд хэдэн лэйбэл компаниудтай гэрээ хийхээр идэвхийлж эхэлсэн сайн мэдээтэй. Сүүлийн үед үзэл бодол, кино урлагийн чиглэлээр эзэмшсэн боловсрол, урлагт хандах шинэ хандлага зэргээрээ ялгарч, багагүй анхаарал татаад байгаа Vicasian-ий юу бүтээхийг хүлээцгээе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-14 11:47

hahah

Зочин
Зочин
2022-11-15 01:45
Reply to  Зочин

Chi oilgohgue

зочин
зочин
2022-11-14 13:45

солиотой хог бич юм

Зочин
Зочин
2022-11-15 01:44
Reply to  зочин

Bitgii ataarh chi yu hisiimbde tgd

Goshnogo
Goshnogo
2022-11-15 20:13

Ingej uurigu bichuulehgue

Зочин
Зочин
2022-11-16 01:11
Reply to  Goshnogo

hahahah chi bur mongo ogood bichuulii gd ch nernees chn oor bichih oldohgu bhda te goshnogoo

Холбоотой мэдээ

Back to top button