Нийгмийн

ОНЦЛОХ ҮГС: Монголын төр гэр бүлийг салгах, тогтвортой байлгах уу гэдгээ бодлогоороо ялгах хэрэгтэй

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний V чуулган Төрийн ордонд болж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох 735 хамтарсан багийн 800 төлөөлөгч оролцож байна. Чуулганыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

  • Жил болгон хүчирхийллийн улмаас 5000 орчим хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж байна. Харамсалтай нь энэ тоо буурахгүй байна.
  • Хүүхэд хамгааллыг газар дээр нь хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хамтарсан баг. Харамсалтай нь хамтарсан багт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төсөв хөрөнгө байдаггүй.
  • Хамтарсан багийн ажлын үр дүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд ахиц дэвшил гарч байгааг ярихаар энэ зөвлөгөөнийг санаачилсан.
  • Хамтарсан багийг үйл ажиллагаа явуулах боломжийг төрөөс олгож, төсвийг орон нутгийн төсөвтэй хамтад нь шийдэж өгдөг больё.
  • Жижиг зүйл дээр маргалддаг зөрчилддөг нь даамжирсаар гэр бүлийн хүчирхийлэл рүү явдаг. 
  • Хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдаж, төлбөрийн чадваргүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
  • Одоо хэлэлцэж буй шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулиар сэтгэл санааны хохирлыг Монголын төрөөс үнэлж барагдуулдаг үнэлгээний журмыг оруулж ирж байна.
  • Шүүхийн шинжилгээний байгууллагад зан үйл засах сургалтыг бүхэлд нь хэрэгжүүлэх боломжгүй
  • Амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол шууд баривчлах шийтгэл ногдуулж байна. Гэтэл Монгол төрийн эцсийн зорилго нь гэр бүлийг салгах сарниулах уу, эсвэл тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого явуулах уу гэдэг нарийн зааг ялгааг төрийн бодлогод гаргаж ирэх шаардлагатай байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Танай Бүртгэлийн газар чинь 4 хүүхэдтэй эхнэр нөхөр хоёрын салгаад байсан яасан

Холбоотой мэдээ

Back to top button