Нийгмийн

Духанд наадаг хорт хавдрын эсрэг наалт буюу цахим эмчийн тэнэглэл

Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Үүнийг дагаад нийгмийн сэтгэл зүй энэ өвчлөлийн тал дээр эмзэг болсон гэж хэлж болно. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар хүн амын дунд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын өвчлөлийн 25 хувь нь хоёрдугаар үе шатандаа, 75 хувь нь хожуу үе шатандаа тус тус оношлогдсон байна.

Сүүлийн үед цахимаар буюу хувийн хуудсаараа дамжуулан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх эмч нарын тоо ихэссэн. Энэ байдал нийгэмд сайнаар нөлөөлөх эерэг талтай ч сөрөг тал нь иргэдийг хохироох, сэтгэл зүйн хувьд дарамтад оруулах шалтгаан болж байна.

Нэгэн жишээ дурдъя, одоогоос гурван хоногийн өмнө цахимаар зөвлөгөө өгдөг нэгэн эмч телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хорт хавдрыг анагаадаг нано наалтын тухай мэдээлэл өгсөн. Ингэхдээ тухайн наалтыг духан дээрээ нааснаар хорт хавдраас сэргийлнэ гэх агуулгаар бүтээгдэхүүн сурталчлав. Энэ мэдээж боломжит зүйл биш. Шинжлэх ухаанаар хорт хавдрыг бүрэн эмчлэх аргыг дэлхий нийт одоогоор олж, нээж чадаагүй байна.

Эдгээр эмч нар эхлээд ямар нэгэн асуудлыг сөхөж, сул тал, эрүүл мэндэд хор хохиролтойг нь ухуулан ярьж, бичиж иргэдийг айдас, болгоомжлолд автуулна. Үүний араас төд удалгүй эм бэлдмэл, гал тогооны, ахуйн бараа сурталчилж, өөр бусадтай нь харьцуулна. Энэ мэт технологиор тэд гаршсан.

Барьцгүй, шинжлэх ухаанч бус, өвдсөн, ядарсан иргэдийнхээ амь амьжиргаа, эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд дээр "тоглолт" хийдэг эдгээр хүмүүс эмч гэх тодотголоо авч хаяж, энэ мэт үйлдлээ үргэлжлүүлнэ үү.

Эсвэл тангараг өргөсөн эмч хүний байр суурьнаас мэдлэг, мэдээлэл түгээнэ үү.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц.Цэвээн
Ц.Цэвээн
2022-11-14 20:39

Үнэхээр тийм шүү.Ядарсан ард иргэдээ элэг барин хуурч тохуурхаж, хүргэж ядаж буй хэдэн төгрөгийг нь хумслахаа больж үзээч дээ.Тэр нэг эмч гээд байгаа нь Дүгэрхүү байхаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button