УЛС ТӨР

Ирэх онд 1.4 сая тонн зэсийн баяжмалыг, 8400 ам.доллароор гаргахаар тооцоолжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б. Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар сэтгүүлчдэд хийлээ.

Энэ үеэр сэтгүүлчид "Оюутолгой компани төсөвт 600 тэрбум төгрөг төвлүүлэх" тухай асуулаа.

Үүний хариултад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Улсын төсөвт төвлөрүүлэх 19 их наядд төгрөгийн ихэнх нь уул уурхайн салбарынх. 5 их наяд буюу 25 хувийг уул уурхайн салбар бүрдүүлнэ. Нэг нь зэсийн салбар. Гол орлогыг "Оюутолгой", "Эрдэнэт үйлдвэр"-үүд бүрдүүлдэг. Ирэх жил 1.4 сая тонн баяжмал гаргахаар тооцоолж буй. Зэсийн үнийг 8400 орчим ам.доллараар тооцоолсон. Оюутолгойн баяжмалтай холбоотой асуудлуудад УУХҮ-ийн яам үндсэн хяналтаа тавьдаг. Дээжинд лабораторийн дээж авалтийг ГЕГ, болон Геологийн төв лаборатори хийдэг" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button