Нийгмийн
Хөвсгөл аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 23 км зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт өнөөдөр өглөөний 08.24 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлтийн төв өргөрөг 51.05, уртраг нь 100.00 байв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.