УЛС ТӨР
ЗГХЭГ-ын даргад Ерөнхий сайдтай муудалцах шалтгаан байхгүй гэв
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "МАН дотроо хагарлаа, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ хоёр хагарчээ, Амарбаясгалан нь Оюун-Эрдэнийгээ Ерөнхий сайдын суудлаас унагааж өөрөө ерөнхий сайд болох нь ээ" зэрэг өнцгийг явуулж байна. Үүнийг дотоод учраа олоогүй, эрх мэдэлдээ улайрсан Ардчилсан намын зарим нөхдийн хийж буй ажил гэж харж байна.
Албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж нөгөөх нь Ерөнхий сайд болж явах үеийн төлөөлөл бид биш. Манай үе буюу намын дарга Л.Оюун-Эрдэнэ, миний зүгээс хоорондоо эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдэх шалтгаан байхгүй" хэмээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоорондоо хэмлэлдээд эхэлбэл бусдын идэш болно гэдгээ сайн мэдэж байгаа байлгүй дээ . Амжилт Урагш аа
Юм л бол хойд хар овоохой гэдэг шиг Ардчилсан нам руу чихдэг зантай, Олны үг ортой Амарбаясг�##�ан юуч сэдэж магадгүй