СПОРТСурвалжилгаТанд хэрэгтэй

Шинэ бүтээн байгуулалт: Нэг цаг нь долоон сая төгрөгийн төлбөртэй, UG Arena спорттайнмент цогцолбор

Монгол Улсад Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны "D" хэсгийн тоглолтууд энэ сарын 10-14-ний хооронд явагдаж өндөрлөсөн билээ. Тус тэмцээн "UG Arena" спорттайнмент цогцолборт болсон юм. Тодруулбал, энэхүү спорт цогцолборын үйл ажиллагаа албан ёсоор Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудыг зохион байгуулснаар эхэлсэн.

Дэлхийн жишиг, стандартад нийцсэн "UG Arena" спорттайнмент цогцолборыг "Уранган" групп зуун хувь өөрийн хөрөнгөөр буюу төрийн оролцоогүйгээр бүтээн босгожээ. Энэ цогцолбор ашиглалтад орсноор тив, дэлхийн болон олон улсын чанартай томоохон уралдаан тэмцээн, урлагийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах дахин нэг шинэ үүдийг нээж буй хэрэг юм. Тиймээс эдийн засаг хүнд энэ үед хойш суулгүйгээр хөдөлмөрлөж, бүтээн байгуулж чадаж буй эх оронч хувийн хэвшлийн босгосон тус цогцолборыг сурвалжиллаа.

"UG Arena" спорттайнмент цогцолборын тухай

Тус цогцолбор спорт, энтертайнмент, шоу бизнес хосолсон орчин үеийн шийдэл, цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор нээгдсэн. Монголдоо анхдагч спорттайнмент энэхүү цогцолбор 20,000 м2 талбайтай зургаан давхар. Гаднаа 700, дотроо 140 машины авто зогсоолыг давхар шийдэж өгчээ. Мөн барилгын давхар бүрийг өөр өөр зориулалтаар тохижуулсан байна. Тодруулбал:

Нэгдүгээр давхар: Худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах бөгөөд зөвхөн спортын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, электрон бараа худалдаалдаг дэлхийд алдартай брендүүдийг нэг дор төлөвлөсөн.

Хоёрдугаар давхар: И спорт центер буюу цахим спортыг сонирхон хичээллэгчдэд зориулан тохижуулсан. Нийт 177 хүний суудалтай, орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан e-sport танхим, мэргэжлийн түвшний компьютер тоног төхөөрөмжийг суурьлуулжээ.

Мөн гадна хананд авиралтын хэсэг байх бөгөөд 15 метр өндөр хоёр төрлийн зам бүхий дэлхийн мэргэжлийн авиралтын ханыг байгуулж байна. Энэ хэсэг зуны улиралд хаданд авиралтаар харин өвөл мөсөн авиралтаар хичээллэгсдэд зориулагдах юм. Түүнчлэн энэ давхарт спортын эмнэлзүйн үйлчилгээ төвлөрсөн эмнэлэг, сувилал зэргийг төлөвлөсөн байна.

Гуравдугаар давхар: 3000 хүний суудалтай 1850м2 талбай бүхий спорт танхим. Шалны хувьд Италын "Dallariva" брэндийн "Compact-45" стандартын "hevea" модоор хийгддэг бөгөөд олон улсын стандартын нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр зэрэглэлийн тоглолтыг зохион байгуулахад тохирсон чанар стандартыг нэвтрүүлсэн.

Спортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг брэндүүдээр тохижуулсан

Шийдний хувьд "Fiba"-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг "Schelde sports" брэндийн "Super Sam 325 Pro" загварын шийдийг угсарсан. Энэ шийд нь дэлхийн томоохон спорт цогцолборуудад ашиглагддаг юм байна.

Үзэгчдийн суудлыг дэлхийн том хэмжээний стадион, аренад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг "AVANT seating" брэндээс сонгожээ. Энэхүү сандал нь зөвхөн спортын уралдаан тэмцээн биш урлагийн тоглолт, арга хэмжээнд зориулагдсан зөөлөн, тав тухтай.

Дөрөвдүгээр давхар: Тоглолтыг дээрээс үзэх хүндэтгэлийн суудлууд, тамирчдын өрөө

Тоглогчдын хувцас солих стандарт таван өрөө байхаас гадна массажны өрөө зэрэгцээ байрлана. Тамирчдын өрөө бүр усанд орох шүршүүр, ариун цэврийн өрөөтэй. Мөн зөвхөн тамирчид, зочид зорчих тусгай лифттэй.

Тав болон зургаадугаар давхар: Давхар бүр тоглолт үзэхэд зориулан тохижуулсан тусгай өрөөтэй. Энэ 12 VIP өрөө нь дотроо тоглолтыг давхар дамжуулах дэлгэцтэй учир хоёр сонголтыг санал болгож буй гэсэн үг. Мөн 200м2/300м2 талбайтай хурлын танхимуудыг давхар шийджээ. Эдгээр өрөөнд болон танхим дахь үзэгчид суудлаасаа босолгүйгээр хүссэн зүйлээ гар утсаараа захиалах боломжтой буюу суудал бүрийн ард "QR" код бүхий цэсийг байршуулсан.

Техник хангамж, тоног төхөөрөмж

  • 360 Full HD Led таазны дэлгэц
  • 3,000 ширхэг эвхэгддэг суудал
  • JBL BRX, Vertec-Line хөгжим аппаратур
  • Хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлгийн ситем, эффект
  • Шууд дамжуулалтын цахм ТВ станц
  • ВИП цахилгаан шат

Дээрх цогцолборыг зөвхөн спортын зориулалттай хэмээн ойлгож байсан иргэд олон. Гэвч тус цогцолбор урлаг, спортын ямар ч арга хэмжээнд тохирон дэлхийн стандарт хэв маягаа алдахгүйгээр өөрчлөгдөх байдлаараа ийн онцлог аж. Тодруулбал, дуурь болон драмын жүжиг, цирк тоглож болохоос гадна төрөл бүрийн урлагийн арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой. Мөн түүнчлэн спортын өдөрлөг, тэмцээн уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах боломжийг олгох юм. Ингэхдээ нэг цагийн төлбөрийг долоон сая төгрөг байхаар тогтоожээ. Тус цогцолборт болох арга хэмжээний тасалбарыг зөвхөн цахим хэлбэрээр худалдаална.

Удахгүй эхлэх монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд энэ цогцолборт явагдах юм.

"UG Arena" спорттайнмент цогцолбор Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс-2, Дундгол гудамжид байрлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-16 08:43

Олон улсын стантартад нийцсэн зүйл гэж л энэ дээ. Бүх зүйл нь бүрдсэн гоё юмаа

Зочин
Зочин
2022-11-16 08:46

Ордон гоё юмаа

Зочин
Зочин
2022-11-16 08:46

Coool haragdaj bna

Зочин
Зочин
2022-11-16 09:02

End ochoood toglolt vzehed ih cap medreh ym bndaa

Зочин
Зочин
2022-11-16 09:24

Tiiimeeee soliotei goy ymaaaa

зочин
зочин
2022-11-16 09:38

Тѳргүйгээр бүгдийг нь хийвэл схн аа.ийм л юм хийдэг юм бна.Тѳр савраа татаж,хувийн хэвшлийнхэнд зай,боломж гаргаж ѳг

Зочин
Зочин
2022-11-16 09:52

Tasarhai

Зочин
Зочин
2022-11-16 11:31

Ingemeersen Dee.Er ni Tom Tom barilga baridag companiud oron suutsnii dood taldaa ydahnaa surguuliin zaal shig zaal barij baival zugeer shdee.humuus zaal avah geheer zaal olddoggui um bna lee.

Зочинzochin
Зочинzochin
2022-11-16 18:04

Сэтгэл ханамж авахаар сайхан бүтээн байгуул�##�т болжээ. UG.

Зочин
Зочин
2022-11-16 22:03

зүгжэр л нэг Америкийн жижиг сургуулийн за�##�ны л дайны юм бж ямар аймаар үнэтэй юм бэ

Зочин
Зочин
2022-11-17 12:50

УРАН ГАН компанид баяр хүргье.Сэтгэлээ шингээж ийм сайхан цогцолборыг бүтээн байгуулсан ажилчдад баяр хүргье

Ганбаатар
Ганбаатар
2022-11-17 21:11

Монгол мөнгө ч цаас болсон юм бна дөө

Зочин
Зочин
2022-11-18 09:56

Хувийн ААН ингэж бүтээн байгуулж бна. Төр хийсэн бол тендэр өгсөн яасан ийсэн гэж цавчсаар т�##�аар нь хөгийн юм хийж бгаа да

Холбоотой мэдээ

Back to top button