Нийгмийн

А.Азбаяр таеквондогийн ДАШТ-д тавдугаар байр эзлэв

Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ Мексик улсын Гуадалахара хотноо арваннэгдүгээр сарын 13-22-ны хооронд болж байна. Тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд А.Азбаяр хүрэл медалийн төлөө Ираны тамирчинд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орлоо.

А.Азбаяр тус тэмцээнд Италийн тамирчин, дэлхийн аварга, тус жингийн чансааг тэргүүлэгч Симона Алессог ялсан нь гол дуулиан байв. Тэр насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байр эзэлсэн Монголын гурав дахь тамирчин болж буй бөгөөд залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button