Нийгмийн

"Эх дэлхийн мисс" тэмцээнд С.Нандин Монгол Улсаа төлөөлөн оролцож байна

“Эх дэлхийн мисс 2022” буюу "Miss Earth" тэмцээний финалын шат өчигдөр албан ёсоор Филиппин улсын Манила хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч С.Нандин оролцож буй юм.

Дэлхийн дулаарлын эсрэг Монгол эх орноо төлөөлөн өөрийн дуу хоолойгоо өргөж буй С.Нандин нь байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж иржээ.

Тэрээр гэр бүлээрээ олон жилийн турш зуу, зуун мод тарьж ургуулж өдгөө 3000 гаруй мод, бут тарьжээ. Энэ зун гэхэд 600 ширхэг бяцхан гацуур тарьсан байна. Энэ жилийн тэмцээнд 120 гаруй улсын гоо бүсгүй оролцож байна.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button