УЛС ТӨР

Түр хорооны дарга Б.Энхбаярт таашаагдаагүй Д.Ганбатын бүтэхгүй санал

Өчигдөр /2022.11.15/ Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэгтэй УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны шинжээчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах” тухай тогтоолын төсөл, “Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” түр хорооны тогтоолын төслийг баталлаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат гарч ирж мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр "түр хороо одоо төсөвтэй болсон учир гадаад явж, туршлага судалъя" гэх саналыг гаргав.

Харин түүний эл санал Түр хорооны дарга Б.Энхбаярт таашаагдсангүй. Тэрбээр "Хөгжлийн банкийг шалгах дээр гадагшаа явж, туршлага судлаад байх юмгүй. Болгочих байх" хэмээсэн байна.

Хэрэг болгон хурал зарлаж, мэдээлэл хийхдээ зарласан түүний санал бүтсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН Т1

Зочин
Зочин

Одоо л гэнэт сурмаао сур�##�цмаар санагдсан юм байхдаа

Зочин
Зочин

Хэдэн насандаа ухаарч буй ухаар�##� вэ???

Зочин
Зочин

Ganbat gishuunii medreliig yaj guitsrhew

Гамбаа
Гамбаа

Энэ тагдгарт ер нь бүтэлтэй юм гэж юу байлаа ?

Зочин
Зочин

Ийм хүмүүүс төрд минь оршиж бна гэхээр л аймшигтай гэнэт ухаарсан юм бхдаа

Зочин
Зочин

шоучин ганбат гэж хүн түргэн болимоор юм даа

Зочин
Зочин

Бидон хулгайч гадагшаа явж араа гэв

Khosoo
Khosoo

Shar khadiin gishuun Ganbat dahiad l sonin yum yariad bnu kkk...Bayankhongorchuuda, ene gishuune neg emchluuleh tsag irsen bnshu!

Холбоотой мэдээ

Back to top button