УЛС ТӨР

Т.Ням-Очир: Сурагчдын үдийн хоолны тарифт өөрчлөлт оруулах санал танилцуулсан

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаан "Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар" хэлэлцжээ.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д Эрүүл мэндийн хичээл заавал судлах агуулгаар орж ирж ирсэн. Энэ хичээлийн нэг агуулга нь хооллолт ба хөдөлгөөн. Нийт 6 агуулгынхаа 20-25 хувийг эзэлж, 5-6 цагийн хичээл судлуулдаг. Үүнд иргэд, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо нэн чухал. эррүл хоололт, идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндийн суурь үндэс. Үүнтэй холбоотойгоор СӨБ, ЕБС-ын агуулгад хичээлийн аяныг өрнүүлж тодорхой үр дүн гарсныг Засгийн газарт танилцууллаа.

Сурагчдын үдийн хоолны асуудлаар баруун, зүүн, төвийн бүсэд ямар байна вэ гэсэн судалгааг хийлгэж байгаа. Ингээд сурагчдын үдийн хоолны үнэ бүх бүсэд адилхан байх уу, нийслэлийнх өөр байх уу, бага дунд ахлах ангийнхан ажил байх уу гэхчлэн судалгааг гаргасан. Одоо цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт авах шим тэжээлийнхээ 50 хувийг, мэргэжлийн болосролын дотуур байрны хүүхдүүд 30 хувийг авч байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Илүү илчлэг тэжээлтэй хоол өгөхийн тулд жимс жимсгэнэ, цагаан идээгээр баялаг хоол нэмэгдүүлэх гарцаагүй шаардлага бий. Тиймээс үдийн хоолны тарифт өөрчлөлт оруулах саналаа танилцуулсан" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 16, 2022 15:28

Хүүхдийн хоолны тарифийг нэмэх хэрэгтэй цэцэрлэгийн хүүхдүүд маань маш их өлсөж ирж байна

Зочин
Зочин
11 сар 16, 2022 15:28

Zow demjij bna

Зочин
Зочин
11 сар 16, 2022 15:29

Тэжэээлэг хоол муу өгдөг тэрнээс болж өдрийн авах шимээ авч чадахгүй хүүхдүүдийн маань дархлаа маш их унаж ойр ойрхон ханиап хүрч байна

Зочин
Зочин
11 сар 16, 2022 15:30

Taripiiig mash nem yaraltai nemeh heregtei

Зочин
Зочин
11 сар 16, 2022 15:45

Үдийн хоол өгөхөө болих хэрэгтэй. Төр эцэг эхийнх нь үүргийг урдуур нь орж гүйцэтгээд байх шаардлагагүй. Үр дүнд нь. төрийг буруутгасан олон золбин эцэг эхчүүд бий болж байна.

Холбоотой мэдээ

Back to top button