НИЙГЭМНийгэм ярилцлагаЯрилцлага

О.Долгор: Үндсэн мөн чанараа алдчихалгүй тэсэж үлдэх хэрэгтэй

Жүжигчин О.Долгортой ярилцлаа.


-Дэлгэцээс театр руу нүүж ирээд хоёр дахь жүжигтээ тоглож байна. Театрт ирэх юм сан гэж хэр шатдаг байв?

-Театрт ажиллаж, хүчээ сорихыг хүсэж мөрөөдөлгүй яахав. Миний хувьд 2006 онд КУДС-ийг төгсөөд түлхүү дэлгэцийн бүтээлд ажилласан. Харин 2022 оны эхээр УДЭТ-т ирж, Б.Мөнх-Амьдрал найруулагчийн “Миний аав супер баатар” хүүхдийн жүжиг дээр ажилласан. Харин одоо Э.Ёндоншаравын найруулж буй “Сычуаны сайн хүн” жүжигт шимэгч гэр бүлийн гишүүн болж, бэрийн дүр дээр ажиллаж байгаа.

-Дэлгэцийн уран бүтээлд тоглож байх цаг хугацаанд тань театрт ирж ажиллаач гэсэн саналууд хэр их ирдэг байв. Одоо бол хувийн театрууд олширч байна шүү дээ?

-2013 оны үед юм уу яг нарийн сайн санахгүй байна. Театрт нэг жүжиг тавигдах гээд. Санал гэх нь хаашаа юм. “Хамтарч ажиллах боломж байна уу” гэсэн. Тухайн үед би бас жирэмсэн байсан билүү, төрөөд удаагүй байсан чбилүү ямартай ч түр хойш нь тавьсан.

-Театрт ирээд хүүхдийн жүжиг дээр ажилласан. Одоо ажиллаж буй жүжиг хувь хүнээс тань ямар, ямар ур чадваруудыг шаардаж байна вэ?

-Миний хувьд тайзан дээр бүх юм л анхных байна. Анхны жүжиг маань хүүхдийн жүжиг байсанд бэлгэшээсэн. Хүүхдүүдийн гэгээн сэтгэл зүйд хүрч ажиллахын тулд жүжигчнээс хурд их шаарддаг. Шаламгай байдлыг аягүй их шаарддаг юм шиг санагдсан. Тэр ч утгаараа хүүхдийн жүжиг биеийн хувьд маш хурдан форумд ороход минь нөлөөлсөн. Байнга л наашаа, цаашаа гүйгээд л. Ядарснаа ч мэдрээгүй.  Хөдөлгөөний талаасаа задарч өгөхөд гоё боломж болсон жүжиг.

Харин одоо ажиллаж буй жүжгийн тухайд том сургалт болж байна. Бертольт Брехтын туульсын жүжгийн зохиолууд нэлээдгүй. Энэ дундаас манай найруулагч “Сычуаны сайн хүн” гэх жүжгийг онцолж авсан. Бид юу, юугүй сургуулалт хийхгүй шдэ. Аягүй их судалгаа хийнэ. Олон доктор, профессорууд бидэнд ирж лекц орсон. Нэлээн судалгаатай, зохиолын задаргаа хийгээд сургуулилт руугаа орсон болохоор ажиллахад дөхөм байсан. Дээр хэлсэнчлэн Брехтын туульсын жүжигт тоглоно гэдэг жүжигчдэд том сургалт байдаг юм байна. Брехтыг барьж авч тавина гэдэг том зорилго, зорилт байх. Найруулагч маань тэрхүү зорилго, зорилтынхоо ард гарч байх шиг байна. Жүжиг маань маргааш хөшгөө нээх нь.

Нэг юм тодруулан хэлэхэд, би тайзан дээр дүрээсээ гарч болно. Үзэгчтэйгээ нийлээд хөндлөнгөөс дүрээ, жүжгээ харж болно. Үзэгч жүжгийн нэг хэсэг болох боломжтойгоор найруулагч шийдлийг нь тавьсан. Бид нар ч гэсэн түүнд хүрч ажиллахыг хичээж байгаа. Тэгэхээр үзэгчдийг театрын нэг хэсэг байгаасай, ирж үзээсэй гэж хүсэх байна.

-Э.Ёндоншарав найруулагч ОХУ-д төгссөн. Ирээд бие даан найруулж буй анхны жүжгээ үзэгчдэд үзүүлж, өнөө, маргаашгүй дүнгээ тавиулах нь. Шинэ найруулагч маань таныг болон бусад жүжигчдийг хэр их хувирахыг шаардаж байна вэ. Ажиллагааных нь тухайд тодруулбал?

-Найруулагч болгоны ажиллагаа өөр, өөр. Э.Ёндоншарав найруулагчийг сэтгэлгээний найруулагч юм байна гэж бодсон. Жүжигчнийг эхлээд өөрөөрөө дүрийн мөн чанар, араншныг яаж мэдэрч байна гэдгийг анзаардаг юм билээ. Эхлээд өөрөөр нь дүр дээр нь ажиллуулдаг. Дараа нь онолын, практикийн мэдээллээ өгдөг. Жүжигчний ажиллагааны явцад түлхүүр үгийг аягүй их өгдөг. Түлхүүрддэг. Тэр түлхүүр нь таарна гэдэг л жүжигчин, найруулагч хоёр нэг цэг дээр огтлолцож байна гэсэн үг. Тэгэхээр би их ухааны, сэтгэлгээний найруулагч гарч ирж байгаа юм байна хувьдаа бодож байгаа.

-Кинонд бол жүжигчин текстээ өөртөө суулгаж, хувь бэлтгэл хийж байгаад л зураг авалтын талбай руу. Харин театр бол ондоо. Ширээний уншлагаас эхлээд, өдөр бүр хамтын бэлтгэл, сургуулилт хийнэ. Тэр утгаараа театр танд шинэ зүйл байв уу?

-Тэгэлгүй яахав тайз, дэлгэц хоёр ялгаатай. Дэлгэцийн уран бүтээл бол нөхцөл байдлаасаа шалтгаалаад сценүүдээ энэ тэндээс нь түүж бичиж болдог. Эхлэлийн сценийг бичиж байснаа маргааш нь төгсгөлийн сценүүдийг авах ч гэдэг юм уу. Ер нь бол хаанаас нь ч зураг авалт хийгдэж болох тул зохиолоо маш сайн ойлгочихсон байхыг шаардана.

Харин тайзны уран бүтээлд жүжигчин анхнаасаа хөтлөгдөөд, сэтгэл зүй нь хөвөрдөг. Театр бол үзэгчидтэйгээ хамт амьд харилцаа үүсгэж тоглодог. Жүжиг эхэлсэн л бол анхаарлаа алдаж болохгүй. Маш их мэдрэмж шаардсан ийм салбар байдаг юм байна. Тэр ч утгаараа их сонирхолтой. Ер нь бол би нэгэнт жүжигчнээр төгссөн юм чинь аль, алинд нь өөрийгөө туршиж үзэх хэрэгтэй гэж бодоод ирсэн.

-Театрт бүр ирсэн гэж ойлгож болох уу. Эсвэл тайз, дэлгэцээ аль алийг нь хослуулаад явах уу?

-Театрын үндсэн жүжигчин болчихсон учир мэдээж тууштай л ажиллана. Хажуугаар нь дэлгэцийн уран бүтээлдээ ч тоглоно.

-Одоо та хэдтэй билээ?

-Ер нь бол одоо 40 хүрч байна.

-Театрт хожуу орж ирж байна гэж бодож байна уу. Эсвэл яг цагтаа л орж ирж буй гэж бодож байгаа юу?

-Цаг хугацааг хуваагаад, хэсэгчлээд байхыг хүсдэггүй. Ерөнхийдөө төгсөөд үндсэн мэргэжлээрээ ажилласан.  Үйл явц ийн хөтлөөд өнөөдөр би энд сууж байна. Түүнээс тэдэн жил дэлгэцийн уран бүтээлд, тэдэн жил нь театрын уран бүтээлд тоглоно гэсэн махчилсан бодол алга. Энэ салбартаа тууштай ажиллаад, яг энэ цэг дээр ирчихсэн байгаа байхгүй юу. Цаашдаа яахыг би мэдэхгүй.

-Театрт ирээд гарахдаа үзэгч асуулттай буцдаг. Жүжигчид дүрээ бүтээж байхдаа асуулттай нүүр тулж, өөрсдөөсөө хариулт хайх үе байх уу?

-Энэ жүжигт таны асуугаад буй нөхцөл байдлууд их үүсэж байгаа. Жишээ нь, “Сайн хүн” гэж яг хэн юм бол гэж өөрөөсөө асууж байсан. Бид бүгдээрээ л сайн байхыг хичээдэг. Бүгдээрээ сайн чанаруудыг агуулахыг хичээдэг. Гэхдээ бид мянга сайн байя гээд, сайн чанаруудыг өөртөө агуулъя гэхнэ эргэн тойрон маань хэмлэж байна. Шийтгэж байна. Ялгаварлаж байна. Үгүйсгэж байна. Сайн байя гэхээр хэн нэгэн хажуугаас хэмлээд, хов живд хутгаад, буруу зуршилд уруу татаад л.

Тэгэхээр орчны нөлөөнөөс үл хамаараад, өөрийнхөө үндсэн мөн чанарыг авч үлдэж чадсан хүнийг л сайн хүн гэх. Өөрийг чинь харлуулах гэсэн нөлөөнөөс өөрийгөө аварч үлдэж чадсан хүнийг сайн хүн гэх юм болов уу гэж бодоод байгаа. Ялангуяа энэ жүжиг дээр ажилласанаасаа хойш.

-Ер нь сайн хүн байх боломжтой юу, өнөөдрийн нийгэмд?

-Үндсэн мөн чанараа авч үлдэх, тэсэж үлдэх нь л чухал байх. Тэсэж үлдэж чадахгүй харлуулах гээд буй хар, муу энерги рүү гулсаад орчихвол сайн байх мөн чанараа алдчихаж байгаа болов уу. Тэгэхээр тэсэж үлдэх хэрэгтэй л юм болов уу.

-Та сайн хүн үү?

-Мэдээж өөрт байгаа сайн мөн чанаруудаа авч үлдэхийг л хичээж байгаа. Аль болох муу, муухай энергитэй нөлөөнд автчихгүйг л хичээж байгаа. Тэгэхээр тэсэж үлдэж чадсаныхаа дараа л би сайн хүн мөн эсэхээ хэлэх байх даа.

-Таны гадаад төрх, дуу хоолой даруу. Найруулагч нар ч үүнд нь тааруулж дүр өгдөг юм шиг. Та ч арав гаруй жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “найруулагч нар намайг арай өөр талаас нь олж хараасай гэж хүсдэг” гэж ярьсан байдаг.

-Хүн байнга л хувьсан өөрчлөгдөж байдаг. Өмнө нь тэгж боддог байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Ертөнцийг харах үзэл маань жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байгаа. Гэхдээ мэдээж тийм ойлголт байхгүй бол биш л дээ. Зөөлөн төрхтэй, даруухан хүн учир найруулагч нар тэр талаас нь түлхүү хардаг байж болно. Гэхдээ шийдвэр гаргахад би оролцож л байгаа учраас “үгүй ээ, тийм биш” гэдгийг би өөрөө л дугарах ёстой. Өөрийгөө би өөрөө л илэрхийлэх ёстой. Одоо “Сычуаны сайн хүн” дээр намайг тийм даруухан, зөөлнөөр найруулагч маань гаргаж ирээгүй. Шимэгчийн дүр өгсөн. Хэрхэн яаж ажиллаж, дүрийнхээ араншныг хэрхэн гаргахыг үзэгчид ирээд мэдэх байх. Зарим найруулагч харагдах төрхийг минь онцолж дүрийн санал тавина. Хувь хүнийг маань мэддэг нь миний мөн чанарт тааруулж санал тавина. Эсвэл намайг эвдэж уран бүтээлдээ оролцуулъя гэсэн хүмүүс надаас хол дүрийн санал тавина. Цаашдаа хэрхэхийг мэдэхгүй, таашгүй.

-Монголжуу төрхтэй. Тэр ч утгаараа таныг загварын салбар руу орох болов уу гэж боддог. Тийм бодол бий юу?

-Ер бодож байгаагүй юм байна. Саналууд ч ирж байгаагүй шдэ./инээв/

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөв. Учир нь жүжигчид бэлтгэлээ хийхээр хэдийнээ тайзыг эзэгнэжээ. Тэр бэлтгэлдээ орохоор явлаа. Дахин ярилцлагын ширээний ард уулзах өдөр бий биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-17 09:05

Uzesgelentei uhaalag emegtei shvv

Зочин
Зочин
2022-11-17 09:06

Сайхан ярилцлага болжээ. Таньд эрүүл энхиыг хүсье

Зочин
Зочин
2022-11-17 09:07

Mundag awyastai jujigchin dee tsaashdiin uran buteeld ni tomoos tom amjilt husey

Зочин
Зочин
2022-11-17 09:22

Zow bodoltoi, awyastai saihan emegtei shvv

Зочин
Зочин
2022-11-17 09:47

Үзэсгэлэнт минь эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2022-11-17 10:12

Үнэхээр үзэсгэлэнтэй????????????

Зочин
Зочин
2022-11-17 10:43

Уран бүтээлийн том амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-17 11:56

Хичнээн сайхан час хийсэн ярилцлага уншчихваааа. Мундаг эмэгтэй шүү

Зочин
Зочин
2022-11-17 11:56

Ene horwoogiin hamgiin sain saihan buhniig husen eroooy

Зочин
Зочин
2022-11-17 11:57

Uran buteeld ni tomoos tom amjilt husey chi bol gaihaltai emegtei shvv

Зочин
Зочин
2022-11-17 11:58

Hamar,nudee bas yachihaa ve? Uuriin turhuu aldaad!

Zochin
Zochin
2022-11-17 16:04

Янхан

хүннү
хүннү
2022-11-17 18:06
Reply to  Zochin

хуц. Ямар шулмас нь чамд тэгэж шивэнчээв.

Зочин
Зочин
2022-11-18 08:08
Reply to  хүннү

Chi huuchin nuhur Chinzo bas uuruus n asuu

Zochin
Zochin
2022-11-17 16:07
Reply to  Zochin

Энэ жүжүигчин өөрө мөн чанараа �##�дсан �########� болсон

Zochin
Zochin
2022-11-17 16:08

Долгор амьдр�##� дээр өөрө шимэгч шиг амьдарч яваа бие үнэлэгч

Zochin
Zochin
2022-11-17 16:26

Ийм л мундаг ухаантай юм бол хажуудах нөхөр нь яагаад тогтдоггүй юмб, яагад бие үнэлэгч болж амьдардын

Gah2
Gah2
2022-11-17 17:06

Chaadag jinger ve

хүннү
хүннү
2022-11-17 18:10

Хүмүүс их магтаад байна. Үнэний ортой. Би бас ам сайтай л байдаг юм. Цагаан хэл ам хүрчих вий. түй түй… хар цагаан хэл ам холуур байг.

Gah2
Gah2
2022-11-17 18:46

Suga jinger

Зочин
Зочин
2022-11-17 18:52

Ямар гоё энэргитэй бүсгүй вэ

Зочин
Зочин
2022-11-17 19:15

Ёстой ховор зочин олжээ

Зочин
Зочин
2022-11-17 20:25

Их амжилт

Зочин
Зочин
2022-11-18 05:42

Chi shuu

Уншигч
Уншигч
2022-11-18 18:53

Уха�##�аг даруухан бүсгүй амжилт хүсьe.

Холбоотой мэдээ

Back to top button